ХАРИУЦЛАГЫН ТОГТОЛЦООНЫ ТӨЛӨӨ

Хэзээ ч хийхгүй байснаас оройтсон ч гэсэн хийсэн нь дээр

            Монголчууд цаг баримталдаггүй гэдгийг бид ч мэддэг, гадныхан ч хэлдэг. Үүнийг Монгол хүний гени, физологи, ёс заншилтай холбож ярих тохиолдол байдаг. Угаасаа Монголчууд нараар цагаа баримжаалж, нүүдэлчин маягаар амьдарч байсан учираас ийм болчихсон ч гэх хүн байдаг.

            Гэтэл энэ нь тийм биш юм байна. Бүх л улс орон цаг барьдаггүй байж байгаад хөгжлийхөө явцад цаг баримталдаг болж хувирсан байна. Аливаа улс хөгжихийн хирээр цаг баримтлалт нь сайжирдаг боловч төрөөс нь тодорхой арга хэмжээ авч, цаг баримтлахыг албадан сайжруулаад өгвөл тэр хэмжээгээрээ улсын хөгжил нь дагаад түрэгсдэг сайн талтай юм байна.

            Манайд Солонгос эзэнтэй ресторан нээгджээ. Түүний эзнээс хир ашигтай ажиллаж байгаа талаар асуухад “Уг нь шинэ жилийн өмнөхөн нээгдсэн болоод ч тэр үү үйлчлүүлэгч олонтой байлаа. Харин Монголчууд цаг барьдаггүй нь их хэцүү байсан. Зарим байгууллагын хүмүүс нь бараг захиалсан цагаа дуусаж байхад ирж байх юм. Ийм явдал манай Солонгост 1970 оны үед байсан. Тэр үед засгийн газраас журам гарган хэрэгжүүлснээр тун удахгүй арилсан” гэж ярьсан.

            Монголд мөн ингэж ажиллах цаг нь болсон юм биш үү. Жишээ нь өнөөдөр манайд аль нэг Яам дээр Ерөнхий сайд ирнэ гэхэд Сайд нь төрийн нарийн бичгийн даргадаа цагийг 30 минутын  өмнө хэлнэ, төрийн нарийн бичгийн дарга, газрын дарга нарт Сайдын хэлснээс мөн 30 минут нааш татаж хэлнэ, газрын дарга нар мэргэжилтнүүддээ 30 минутын өмнө хурлын зааланд цугларахыг тушаана.

Ингэснээр Яамны аппаратын ажилчид нэг цаг 30 минут ажлаа зогсоон хурлын зааланд сууцгаана. Хэрэв Ерөнхий сайд цагаасаа хоцорч ирвэл /хоцорох магадлал ихтэй/ түүнээс ч удаан сууна. Түүнээс гадна цаг зарлаж байгаа дарга нарын дунд хоцрогдсон арга барилтай, бусдын цагийг хайрлах сэтгэлгүй хүн байвал цагийг 30 минутын өмнө биш 1 цагийн запастай зарлана. /Энд өөр оновчтой жишээ нэмж оруулах/

Манайд цаг баримталдаггүй байдал бүх шатандаа байдаг. Үүний хамгийн том үлгэр жишээг УИХ-н гишүүд, сайд дарга нар үзүүлдэг. Үүнийгээ дагаад доошоо бүх түвшиндээ цаг баримтлахгүй. Үзвэр хүртэл байнга 15-30 минут хоцорч эхлэнэ. Гадаадын хүмүүстэй харьцахад байнга булайгаа үзүүлнэ. Гэхдээ мэдэхгүйн дотор амгалан гэгчээр манайхан цаг хоцорч ирж байгаагаа даанч юман чинээ бодохгүй нь харамсалтай.

Иймд Монголд цаг баримталдаг болгох алхам хийх цаг болжээ. Үүнийг хийхэд тийм ч хэцүү эд биш гэнэ. Цаг баримтлах тухай хууль эсвэл журам гаргаад түүнийгээ дээрээсээ эхлээд үлгэр жишээ үзүүлэн мөрдөөд эхлэхэд л болдог юм байна. Харин энэ журамд дараахь санааг тусгах шаардлагатай. Үүнд:

1. Ажилд хоцорч ирэхгүй, тарах цагаас түрүүлж явахгүй байх. Үүнийг зөрчсөн минут бүрийг 10 минутын ажлын хөлсөөр тооцож цалингаас нь суутгах, тэр нь олон давтагдах нөхцөлд ажлаас халах

2. Аливаа хурал, цуглаан болон ажлын бус үеийн арга хэмжээнд хоцорч ирсэн хүмүүсийг оруулахгүй байж уг арга хэмжээг тасалсан буюу тасалдуулсанаас үүсэх үр дагаварын хариуцлагыг хоцорсон этгээдүүдэд хариуцуулдаг байх

3. Бүх үзвэрийн газрууд үзвэрээ цагтаа эхэлж энэ үедээ хаалгаа барьж хоцорч ирсэн билеттэй хүмүүсийг ч оруулдаггүй байх

4. Бүх үйлчилгээний байгууллагууд цагийн хуваариа ил хадах ба тэр цагтаа ажилладаг байх. Цагийн хуваариа баримтлаагүй нөхцөлд торгуулийн арга хэмжээ ноогдуулдаг байх.

5. Хүчний болон хуулийн, захиргааны байгууллагын ажилтнууд хүнийг дуудсан бол тодорхой цаг заах ба тэр цагтаа өөрсдөө байгаагүй нөхцөлд дараагийн удаа дахин дуудахгүйгээр уг хүн дээр өөрсдөө очиж уулздаг байхаар зохицуулах

6. Автобус болон бага оврын автобусны буудал бүр дээр тэдний ирэх цагийн хуваарь хадаастай байх ба түүнийг баримтлаагүй бол торгуулийн арга хэмжээ авахуулдаг байх

7. Аливаа шүүх хурал хэн нэгнийг ирээгүйн төлөө буюу хоцорч ирсний төлөө хурлыг хойшлуулахгүйгээр шууд үйл ажиллагаагаа явуулах эрх зүйн зохицуулалтыг бий болгох

8. Аливаа хөтөлбөр, төлөвлөгөө, гэрээ, хэлэлцэлд хугацааг нарийн зааж өгөх ба хугацаа хожимдсон нь үүргээ биелүүлээгүй үндэс болох зохицуулалтыг хийж өгөх

9. Оюутан сурагчдыг хичээлээс хоцорсон бол оруулдаггүй байж, хичээлд суугаагүй хариуцлагыг ногдуулдаг байх

10. Төрийн албан хаагчид өргөдөл, гомдлыг хугацаандаа шийдээгүйн төлөө тухайн албан хаагчидад эдийн засгийн хариуцлага хүлээдэг байх ба улмаар ажлаас нь халах үндэслэл болдог байх

11. Төлөвлөгөө, зорилтыг хугацаандаа биелүүлээгүй нь төлөвлөгөө тасалсанд тооцон хариуцлага тооцдог байх

12. УИХ-н гишүүд цаг баримтлаагүй нь түүнийг буцаан татах үндэслэл болох, УИХ асуудлыг хугацаандаа шийдээгүй нь УИХ-н даргыг огцруулах үндэслэл болдог байх

13. Орон нутгийн төрийн захиргааны байгууллагаас жил, улирал, сард өгдөг мэдээ тайлангаа хугацаандаа өгөөгүйн төлөө төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ноогдуулдаг байх гэх мэт өөр ямар заалт байж болох талаар олны саналыг авч хууль, журмын алийг гаргах шаардлагатай талаар судалж, эрх зүйн баримт бичгийг боловсруулж шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэх болно. Энэ ажлыг гүйцэтгэх ажлын төлөвлөгөө гарах зардлыг дараахь хүснэгтээр үзүүлэв.

Энэ ажлын хүрээнд дараахь ажлууд гүйцэтгэнэ.

1.                           Холбогдох ном,судалгааны материал, гадаад орны туршлагыг судалсны үндсэн дээр “цаг баримтлах” тухай эрх зүйн баримт бичгийн үзэл баримтлал, зохицуулах асуудлын жагсаалтыг бүлэглэн ангилж гаргана

2.                           Дээрх материалыг хэвлэлд тавьж олон нийтийн саналыг авна.

3.                           Дээрх материалыг төрийн болон бизнесийн байгууллага, залуучуудын төлөөллийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулах. /2удаа/

4.                           Гарсан саналуудыг нэгтгэн хууль эсвэл журмын хэлбэрт оруулан бичиж эх хувилбарыг бэлтгэнэ

5.                           Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-н дарга. Улс төрийн намууд, холбогдох ТББ-ууд, Хууль зүйн яамнаас бичгээр санал авна.

6.                           Гарсан саналыг нэгтгэн эцсийн хувилбарыг боловсруулна

7.                           Журмыг боловсруулсан тухай болон төрийн өндөрлөгүүдээс ирүүсэн саналын талаар хэвлэлийн бага хурал хийнэ

8.                           Албажуулах эрх бүхий субъектэд хүргүүлж хүчин төгөлдөр болгох талаар хүснэ, уриална, шаардана

 

Энэ ажлыг бусад оронд 30 жилийн өмнө хэрэгжүүлж байсан юм байна. Харин бид үүнийг өнөөдөр хэрэгжүүлэх гэж байгаа нь оройтож байгаа асуудал боловч энэ чигээрэй байх боломжгүй байгаа тул Орос ардын зүйр үгэнд хэлсэнчлэн “Хэзээ ч хийхгүй байснаас оройтсон ч гэсэн хийсэн нь дээр” гэдэг үгийг санан ажиллацгаая

 

 

                        Г.Батсайхан, Утас:99098268,  

                                    Э-шуудан:  g_batsaikhan@yahoo.com, 

                                                            2008-02-25

04:55 - 2008-04-02 - Сэтгэгдэл бичих

Үнэхээр санаа авахаар зөв бичсэн байна. Гарчиг нь "Ор хийхгүй байснаас оройтож хийсэн нь дээр" гэвэл сонсоглонтой онсогдох юм

Baba - 12:36 - 2009-05-16

yeah

ynen hej

Обдоо - 15:04 - 2008-04-05

Энхболд

улс төрд бодлого, ёс зүй хоёрыг мөнгө орлох болж, ажил хариуцлага гэхээсээ албан тушаал, ашиг гэж ярих санхүүгийн бүлэглэлүүд бодитойгоор улс төрийн тавцанд үйл ажиллагаагаа явуулж эхэлснээр, бид чухам юуг хүсээд байгаа нь ойлгогдохгүй болсон төдийгүй улс төр, бизнес хоёр холилдохоороо ямар эмгэнэлтэй зүйл болдогийг дахин туршиж үзэх гээд байна уудаа.

Зочин - 20:52 - 2008-04-04

Ємнєх хууд Дараагийн хуудас
Тухай:
Монгол улсад хариуцлагын тогтолцоог бий болгож, төрийн механизмыг эрүүлжүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулах, ард нийтийн санаа бодлыг тусгуулах үйлст хүчин зүтгэх.


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- АЛБАН ТУШААЛЫН ТӨЛӨӨХ СОЛИОРЛЫГ ХАРИУЦЛАГЫГ НЬ ӨНДӨРЖҮҮЛЭХ ЗАМААР АРИЛГАХ
- Үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх
- ЭНЭХҮҮ ДҮРМИЙГ БОЛОВСРУУЛАХ БОЛСНЫ УЧИР
- Төрийн албаны хариуцлагын тухай хуулийн төсөл боловсруулах үзэл баримтлал
- Засгийн газрын бүтцийг сайжруулах тухай.

Найзууд



:-)
 
xaax