ХАРИУЦЛАГЫН ТОГТОЛЦООНЫ ТӨЛӨӨ

Үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх

                         

Үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлнэ гэдэг нь товчхондоо Монголд үйлдвэрийг олноор барьж байгуулна гэсэн үг. Гэхдээ энэ нь үйлдвэр л байвал бариад байна гэсэн үг бас биш юм. Зах зээлийн хуулиар нийгэмд бий болсон хэрэгцээг хангахын тулд үйлдвэрүүд бий болж эхэлдэг. Гэхдээ үүнийг төрийн зохицуулалтын тусламжаар хөгжлийг нь түргэсгэдэг.

Үйлдвэрлэл хэд хэдэн үе шатаар хөгждөг ба өнөөдөр бидэнд үйлдвэрлэлийн хөгжлийн анхны шат болох иргэдээ тансаг биш хэрэглээний хүнс, хувцасаар бүрэн хангах хэмжээний үйлдвэрүүдийг бий болгох, гэхдээ үүнийг түүхий эдийг нь түшиглэж хөдөө орон нутагт нь, аймаг, сумдад нь байгуулах явдал юм.

 Энэ нь аймаг бүр, сум бүр өөртөө тараг, сүүгээ ариутгаад савлачихдаг, ноос ноолуураа боловсруулдаг, хүнсний ногоо, махаа лаазалдаг, хиамаа хийчихдэг, гурилан бүтээгдэхүүнээр орон нутгаа хангадаг, арьс шир, ноос ноолуураа анхан шатны хэмжээнд боловсруулдаг түүгээрээ зарим бараа, материалаа үйлдвэрлэчихдэг болох хэрэгтэйг хэлж байна. Урьд Хархорины гурил сайн  гэж ярьдаг байсан, өнөөдөр Увсын чацаргана сайн гэж ярьж байгаачлан ирээдүйд Ховдын хиам, Өмнөговийн сүү, Завханы эсгийг олж авахаар хүмүүс зүтгэдэг, цаашилбал аймаг дотроо Булган сумын савласан сүү Буянтын урласан гутал, Зэрэгийн дарсан ногоог хүмүүс булаацалддаг болох нөхцлийг хэлж байгаа юм.

Ийм болохын тулд юу нь болохгүй байгааг бид судалж үзлээ. Урьд нь Монгол улсад үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар анхаарч үзэж, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөр хүртэл боловсруулан хэрэгжүүлж байсан. Гэвч ажлын үр дүн нь өнөөгийн манай үйлдвэрлэлийн хөгжлийн байдлаас харахад хангалтгүй байна гэж үзэхэд хүрч байна. Учир нь манайд үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар авч хэрэгжүүлж байсан арга хэмжээ нь голдуу хууль эрх зүйн орчныг сайжруулах, татварын болон гаалийн татварын бодлогоор үйлдвэрлэгчдийг дэмжих талаар ажиллаж байсан байна.

Харин бидний судалгаагаар үндэсний үйлдвэрлэлийн хөгжилд нөлөөлж байгаа гол шалтгаан нь дараахь байдлаар тодорхойлогдож байна. Үүнд:

1.      Хөдөө орон нутагт жижиг дунд үйлдвэрийг яаж байгуулах, тоног төхөөрөмжийг нь хаанаас авдаг, үйлдвэрийг хэрхэн ажиллуулдаг, үр ашиг нь хир хэмжээтэй байдаг талаар мэдлэг, мэдээлэл муу байдаг тул хямд түүхий эдээ хэрхэн зах зээлд оруулах учираа олдоггүй байна.

2.      Үйлдвэр байгуулах санхүүгийн эх үүсвэр байдаггүй, банкнаас зээл авах гэхээр барьцааны хөрөнгө байхгүйгээс үйлдвэр байгуулах хэмжээний зээл олддоггүй байна.

3.      Зарим үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ борлуулах гэхээр Хятадын хямд боловч чанар муутай бараанууд орж ирээд борлуулалтыг нь хаачихаад байна

Уг нь хөдөө орон нутагт байгуулах шаардлагатай жижиг үйлдвэрүүд нь Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудад олноор байгуулагдаад, ажиллаж байгаа ба тэдгээр нь ашигтай ажилладаг нь нотлогдчихсон, ихэнх үйлдвэрийх нь тоног тоног төхөөрөмжийг Монголд үйлдвэрлэх боломжтой нь тодорхой болчихсон, дэлхий нийтээр техник, технологи нь тархчихсан, үйлдвэрийн технологийн ямар нэг нууцлалгүй болчихсон байдаг юм байна. Түүнээс гадна эдгээр үйлдвэрүүдийн техник эдийн засгийн тооцоог хийдэг байгууллага, технологийг нь сургаад өгөх сургуулиуд, тоног төхөөрөмжийг нь нийлүүлээд өгөх копаниуд, үйлдвэрлээд өгөх үйлдвэрүүд нь зах зээл эрээд бас байж байдаг юм.

Мөн Монголд байгаа эрдэм шинжилгээний зарим хүрээлэнгүүдэд дээрх үйлдвэрүүдийн болон үйлдвэрийн тоног төхөөрөмжийг нь үйлдвэрлэх технологи, зураг төсөл хийгдчихсэн бэлэн байдаг ба тэдгээрийг хийх чадвартай эрдэмтэд, судлаачидаараа аар саархан судалгаа хийлгээд сууж байдаг, тоног төхөөрөмжийг нь үйлдвэрлэх боломжтой үйлдвэрүүд нь тооцоо, зураг төсөл хийх чадвар, борлуулах зах зээлээр дутагдаж байдаг. Зах зээл нь болохоор төсөл хийх, техник технологийн мэдлэгээр дутагдаад байх жишээтэй. Харин эрэлт хэрэгцээ нь бол байнга байж байдаг.

Иймд жижиг дунд үйлдвэрийг бий болгох, хөгжүүлэхэд дээр дурдсан энэ салангид харилцааг зохицуулж, нэгтгэх төрийн марктенгийн бодлого дутагдаад байгаа юм.  Үүний тулд төрөөс дараахь зохицуулалтыг хийж өгөхөөр бид мөрийн хөтөлбөртөө тусгаад байна.

1.      Хөдөө орон нутгаас үйлдвэрлэл эрхлэх сонирхолтой, бизнесийн сэтгэлгээтэй хүмүүсийн бүртгэлийг гаргаж, үйлдвэрлэлийх нь төрөл, чиглэлээр бүлэглэн ангилаад, тэдэнд тухайн үйлдвэрийн төсөл хийх аргачилал, үйлдвэрлэлийн технологи, тоног төхөөрөмжийг ажиллуулахад нь сургах сургалтыг гадаадын төсөл, хөтөлбөр болон жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас санхүүжүүлэн сургах ажлыг орон нутгуудад нь зохион байгуулах.

2.      Эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдэд жижиг дунд үйлдвэрийн технологи боловсруулах, тоног төхөөрөмжийг нь үйлдвэрлэх зураг, төслийг захиалан гүйцэтгүүлэх. Гэхдээ энэ нь шинээр зохион бүтээх асуудал биш өнөөдөр Улаанбаатар хотод ашиглагдаж байгаа үйлдвэрийг хуулбарлах, зарим нэгийг нь жижигсгэн өөрчлөн боловсруулах талаар ажиллахыг хэлж байна.    

3.      Худалдаа аж үйлдвэрийн танхимаас жижиг дунд үйлдвэрийн техник, технологийн зах зээлийн судалгаа, үнэ, харилцах хаягийг тусгасан альбом гаргаж, орон нутгуудад байнга шинэчлэн, олшруулан түгээх асуудлыг шийдвэрлэх.

4.      Арилжааны банкуудад жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжин бага хүүтэй зээл олгуулах ажлыг зохион байгуулах. Гэхдээ банкны зээлийн эрсдлийг хамгаалахын тулд зээлийг зээл авагчид бэлэн мөнгөөр өгөхгүй үйлдвэрийн төхөөрөмж нийлүүлж байгаа газарт нь зардлыг нь шилжүүлж тоног төхөөрөмжийг нь зээлдэгчид нийлүүлж, түүнийг нь барьцаалах ба харин үйлдвэрлэл эхлэх үеийн эргэлтийн хөрөнгө болон тээврийн зардалд тохирох хэмжээний мөнгийг үйлдвэрлэгчийн өөрийх нь хөрөнгийг барьцаалан олгох хэлбэрээр зохицуулах юм. Харин банкны зээлийн эргэн төлөлтийг үйлдвэрийг нь хөл дээрээ боссоны дараагаас эхлүүлэхээр зохицуулалт хийж өгнө

5.      Ийм зээл авч үйлдвэрлэл эхэлж байгаа компанийг эхний 1-3 жилд нь зээлийн төлөлт, татвараас чөлөөлөх, хөнгөлөх, тэдний үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийг гадаадаас импортоор оруулахыг хязгаарлах  зэрэг арга хэмжээг авах.

Ийм байдлаар хөдөө орон нутгын иргэд, бизнес эрхлэгчдийг үйлдвэр байгуулах эдийн засгийн тооцоог хийх, ажиллуулах технолгид нь суралцуулж, үйлдвэрийн тоног төхөөрөмжийг нь хямдаар олж өгөх буюу үйлдвэрлээд, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зээлийг мөнгөөр нь биш үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, технологийн сургалт, эдийн засгийн тооцоог нь хийлгэж өгөх, зарим түүхий эдийг нь нийлүүлэх байдлаар олгох системийг бий болгох юм.

Дээрх арга хэмжээг авснаар орон нутагт үйлдвэрлэл хөгжиж, малчид тариаланчдын бүтээгдэхүүн орон нутагтаа борлогдож, Улаанбаатараас хөдөө орон нутаг руу зөөдөг барааны төрөл, хэмжээ багасаж, олон хүнийг ажлын байраар ханган, орон нутгын төсвийн орлого сайжирч улмаар иргэдийн аж амьдралын түвшин дээшилж, эрүүл ахуйд хоргүй хүнс хэрэглэдэг болох юм

Ийм маягаар төр нь иргэддээ бэлэн загас барьж өгөх биш загас барих аргад нь сургах чиглэлээр ажиллах ёстой.

15:25 - 2008-08-25 - Сэтгэгдэл бичих

сёрсии гоё шүү

Зочин - 21:49 - 2010-10-01

Ємнєх хууд Дараагийн хуудас
Тухай:
Монгол улсад хариуцлагын тогтолцоог бий болгож, төрийн механизмыг эрүүлжүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулах, ард нийтийн санаа бодлыг тусгуулах үйлст хүчин зүтгэх.


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- АЛБАН ТУШААЛЫН ТӨЛӨӨХ СОЛИОРЛЫГ ХАРИУЦЛАГЫГ НЬ ӨНДӨРЖҮҮЛЭХ ЗАМААР АРИЛГАХ
- Үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх
- ЭНЭХҮҮ ДҮРМИЙГ БОЛОВСРУУЛАХ БОЛСНЫ УЧИР
- Төрийн албаны хариуцлагын тухай хуулийн төсөл боловсруулах үзэл баримтлал
- Засгийн газрын бүтцийг сайжруулах тухай.

Найзууд



:-)
 
xaax