ХАРИУЦЛАГЫН ТОГТОЛЦООНЫ ТӨЛӨӨ

ЭНЭХҮҮ ДҮРМИЙГ БОЛОВСРУУЛАХ БОЛСНЫ УЧИР

              Өнөөдөр Монгол улсын хөгжил, иргэдийн амьдрал тааруу байгаа нь хэн бүхэнд тодорхой байгаа. Энэ нь юунаас болоод байгаа талаар бидний хэсэг нөхөд судалж үзлээ.

Аливаа проблемд түүнийг үүсгэсэн хэд хэдэн шалтгаан байдаг, тэр шалтгаануудад бас тэдгээрийг үүсгэсэн шалтгаанууд байдаг. Гэх мэтчилэн шалтгаан бүрийн үүсгэсэн шалтгаанийг тодорхойлон хөөгөөд үзэхээр уг асуудал үүсэх болсон эх үндэс нь тодорхойлогддог. Жишээ нь: ядуурлын нэг шалтгаан нь ажилгүйдэл байх, ажилгүйдлын нэг шалтгаан нь үндэсний үйлдвэрлэл хөгжөөгүй байх, үндэсний үйлдвэрлэл хөгжөөгүйн нэг шалтгаан нь Засгын газрын үйл ажиллагаа муу байна, үүний нэг шалтгаан нь УИХ муу үндсэн чиглэл баталсан байх, мөн түүний нэг шалтгаан нь төрийн механизм буруу ажиллаж байна гэдэг ч юмуу,

Гэх мэтчилэн улс оронд учирч байгаа бүх доголдол дутагдлын учир шалтгаануудыг хөөгөөд үзэхэд төгөсгөлрүүгээ бүгд төрийн механизмыг эрүүлжүүлэх, сонгуулийг зөв явуулах, Засгийн газрын бүтцийг зөв болгох асуудал руу ороод эцэстээ Хууль муу гарч байна УИХ-н гишүүд муу ажиллаж байна, тэдгээрийг сонгох эрх зүйн үндэс болох сонгуулийн хууль муу байна, сонгуулийн хууль муу байгаагийн шалтгаан нь УИХ-н гишүүд муу байна гэсэн битүү циклд орж ирж байна.

Гэтэл асуудлын гол зангилаан дээр байгаа УИХ-н гишүүд нь ямар билээ. Өнгөрсөн УИХ-н гишүүд нь зөвхөн өөрсөддөө зориулан хууль гаргаж өөрсдийгөө хуулиар хуяглан дураараа авирлацгаасан. Тэд гэмт хэрэг хийж болно. Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх гэхээр УИХ зөвшөөрөхгүй. Тэд өөрсдийнхөө компаниудыг татвараас зугтаалгаад эцэст нь тэдэндээ зориулж “Татварын өршөөлийн тухай” хууль гаргана. Тэд хүүхдүүдээ улсын зардлаар гадаадад суралцуулаад, тэнд нь үлдээх зорилгоор “Төрийн зардлаар гадаадад суралцсан хүүхдүүдийн улсад төлөх өрийг тэглэх тухай” УИХ-н тогтоол гаргаж чадлаа.

Тэгэхээр бид яах вэ зүгээр хараад суугаад байх уу. Хэн нэг нь асуудал тавихад тэд нохой хуцсан чинээ ч тоохгүй, арай хүчтэй тавибал эсрэг сурталчилгаагаар бөмбөгдөөд өгнө, Жагсаал цуглаан хийвэл дотор нь тусгай бэлтгэгдсэн үймүүлэгч нарыг хөлслөн, оруулаад үймээн самуун болгоод, зохион байгуулагч нарыг нь эрүүгийн хариуцлагад татна. Ингээд Монголд нэг намын биш 2 намын, нэг хүний биш паламентийн дарангуйлал бий болж төрийн өмчийг, төсвийг нэг бүлэг хүмүүс биш олон бүлэг хүмүүс хуваан идэж байна. Нэгэнт дээрээ ийм завхрал үүссэн болохоор Монгол улсын бүх салбарт мөн ийм байдал нүүрлээд байна. Бүх салбарын хууль тухайн салбарын эрх мэдэлтнүүдэд зориулагдан гарч байна, бүх үйл ажиллагаа нь тэдэнд ашигтай л бол явагдаж байна. Тэдэнтэй тэмцэх хүчин Монголд үгүй болжээ.

Иймд Монголын төрийн бус байгууллагууд хүчээ нэгтгэн нэг субъект болж эх орондоо эрүүл нийгэм бий болгохын тулд юу хийх талаар оюунаа уралдуулж, хамтран ажиллах шаардлагатай байна гэж үзлээ. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа Иргэний нийгмийн байгууллагууд, Хөдөлгөөнүүд, Төрийн бус байгууллагууд нь хуулиар бүгд “Төрийн бус байгууллага” гэж нэрлэгддэг тул би бүгдийг хамруулаад ТББ гэж нэрлэж байгааг ойлгоно биздээ.

 Шинээр сонгогдсон УИХ-н гишүүд ч ямар байх нь тодорхой байна. Учир нь гарч ирэхийн тулд хуулийг уландаа гишгэн зөрчөөд, өшөө дээр нь тэрбум, тэрбумаар мөнгө цацсан улсууд чинь яаж олигтой ажиллах вэ дээ. Өөрөөр хэлбэл тэд нэгдүгээрт хууль зөрчихийг юман чинээ боддоггүй улс, хоёрдугаарт сонгуульд зарцуулсан тэр их мөнгөө эргүүлж нугалж олохын тулд ажиллаж таарна. Харин өмнөх УИХ-аас нэг давуу тал нь одоогийн УИХ-д Алтай, Энхбат гэсэн хүмүүс байгаад нь УИХ-н үйл ажиллагааг харж болох жижиг ч гэсэн завсар байна гэж үзэж байна

Энд ТББ-ууд нэгдэн улс төрийн тэмцэл хийх гээд байгаа юм биш шүү. Бид нийгмийн болон өөрсдийхөө төлөө хэвийн ажиллах нөхцлийг бий болгохыг хүсэж байна. Үүний тулд төр эрүүл байх шаардлагатай байна. Энд олон салбарын төрийн бус байгууллага хамтран ажиллах тул ба эхний ээлжинд хууль, эрх зүй, төрийн менежмент, хүний эрх, улс төрийн чиглэлээр ажилладаг байгууллагууд нь төрийн механизмыг эрүүлжүүлэхэд голлох үүрэгтэй байх ба дараагийн шатанд мэргэжлийн байгууллагууд салбараа босгох тал дээр түлхүү ажиллах байх. Харин хэн нэгэнд маань хүндрэл гарсан нөхцөлд бүгд хүч, дуу хоолойгоо нэгтгэдэг байх нь чухал гэж үзэж байна

ТББ-ууд нэгдэн холбоо болж ажилласнаар дараах давуу талыг харж байна

1. Олон салбарын байгууллагууд хамтарч ажилласнаар Монгол орны өнөөгийн байдал болон хөгжлийн ирээдүйг цогцоор нь харах боломж бий болно

2. УИХ, Засгийн газартай шууд харьцах, төрийн 3 өндөрлөгтэй уулзаж асуудлаа тавих илүү боломж бүхий субъект болж чадна

3. Одоогийн төрийн удирдлагууд нийгмийн тусын тулд, өөрсдийх нь хувийн эрх ашгийн эсрэг аливаа шаардлагыг хүлээж авахгүйн төлөө бүхнээ хийж байгаа нөхцөлд нэгдэн тэмцэхэд хөдөлгөх хүч, нөөц сайтай болно.

4. ТББ-аар дамжуулан хэрэгжүүлэх шаардлагатай гадаадын олон төсөл хөтөлбөрийг аль нэг даргын хүүхэд ТББ байгуулаад л авч мөнгийг нь идэж уудгийг зогсоож, жинхэнэ гүйцэтгэгчид нь очих боломж бий болно. Гадаадын ихэнх төсөл, хөтөлбөр төрийн бус байгууллагаар дамжин хэрэгжих зорилготой байдаг боловч Монголоос түүнийг хэрэгжүүлэх итгэлтэй ТББ-г тэд олоход хүндрэлтэй байдаг

5. Бидний нэг үндсэн зорилго нь төрийн бодлого, үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч, засаж залруулах, сайжруулах арга хэмжээ бөгөөд энэ нь АН, ИЗНамаас хийхийг оролдож байсан Сүүдрийн засгийн газрын үүрэг юм. Үүнийг боловсон хүчний боломж муутай, төлөвшиж чадаагүй нэг нам гүйцэтгэхэд хүндрэлтэй юм. Харин Монголын нөхцөлд олон салбарыг хамарсан, /Монголд өнөөдөр 700 орчим ТББ байдаг/ ТББ-н холбоо хийх нь илүү боломжтой юм. Гэхдээ бид сүүдрийн Засгийн газар байгуулах зорилго тавиагүй ч энэ чиглэлээр ажиллаж таарах юм байна.   

Өнөөдөр манайд ТББ-уудыг нэгтгэх анхны алхам болох “Иргэний нийгмийн зөвлөл” байгуулагдаад байгаад DEMO-н хамт олон болон Ундрал даргад талархаж байгаа. Гэхдээ энэ байгууллагын үйл ажиллагааг өргөтгөөд, орон тооны ажлын албатай болгоод, нэрийг нь хуулийн нэр томъёонд зохицуулан өөрчлөөд доорхи дүрмээр ажиллавал ямар болох талаар та бүхнээс санал асууж байна

Нэгдсэн холбоо байгуулж ажиллахад 10-15 хүний бүрэлдэхүүнтэй ажлын алба байгуулах, ажиллах тогтмол зардлыг бий болгох хүндрэлтэй асуудал байдаг. Үүнийг гадаадын хандивлагч байгууллагын тусламжийг олж болно байх гэдэгт найдаж байгаа. Харин гишүүн байгууллагаасаа татвар авч санхүүжих боломжгүй юм гэж үзсэн.

 

Ингээд та бүхнийг нарийвчлан судлаад, гишүүдтэйгээ хэлэлцээд эхний ээлжинд холбоонд нэгдэх талаар биш дүрмийн агуулга бүтцийн талаар саналаа бичиж хариу ирүүлнэ гэдэгт итгэж байна

 

  

Монгол улсын төрийн бус байгууллагын

нэгдсэн холбооны  200__ оны __дугаар

 сарын __-ний өдрийн хурлаар батлав.

 

 

“МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУДЫН

НЭГДСЭН ХОЛБОО”-НЫ ДҮРЭМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1. Монгол улсын Төрийн бус байгууллагуудын нэгдсэн холбоо /цаашид холбоо гэх/ нь нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс сайн дурын үндсэн дээр нэгдэж буй төрийн бус байгууллагуудын холбоо бөгөөд, үйл ажиллагаагаа төрөөс хараат бус, өөрийгөө удирдах зарчмаар явуулах, ашгийн төлөө бус, нийгэмд үйлчилэх төрийн бус байгууллага юм.

1.2. Холбоо нь Монгол улсын тогтвортой хөгжүүлж, иргэдээ тайван, хангалуун амьдруулахын тулд, нийгмийн шударга, хариуцлагатай, ардчилсан тогтолцоог бий болгох зорилгоор, төрийн бодлого, засгийн газрын бүтцийг зөв, төрийн албыг чадвартай, хариуцлагатай, үйл ажиллагааг нь ил тод байлгахын төлөө, Төр, Засгийн байгууллагын үйл ажиллагаа нь хуулийн дагуу, ард иргэдийн эрх ашгийн төлөө, улс орныг хөгжлийн зөв чиг баримжаатайгаар явуулж байгаа эсэхэд хөндлөнгөөс хяналт тавьж, үнэлэлт дүгнэлт, шаардлагатай нөхцөлд заавар зөвлөгөө өгөн, аливаа хууль бус болон нийгмийн эрх ашгийн төлөө бус үйл ажиллагааг нь таслан зогсоох, шаардлага тавих, мэдэгдэл хийх үйл ажиллагаа явуулна.

1.3. Холбоо нь гишүүнчлэлтэй байх бөгөөд холбооны гишүүн нь “Төрийн бус байгууллагын тухай” хуулийн дагуу  байгуулагдан ажиллаж буй төрийн бус байгууллага байна.

1.4. Холбооны  оноосон нэр нь: Монголоор “Төрийн бус байгууллагуудын нэгдсэн холбоо ” ТББ, англиар ………….

            1.5. Холбооны хаяг:   …. ……..  дүүрэг  …-р хороо  …………… байр Утас:  ……………….

 

1.6. Холбоо нь албан бичгийн хэвлэмэл хуудас, өөрийн бэлэгдэл, тамга тэмдэгтэй, харилцах данстай байна.

1.7. Холбоо нь салбар холбоодтой байх ба тэдгээр нь мэргэжлийн онцлог, нийгэмд үйлчлэх хэлбэрээсээ хамаарч дэд холбоодтой байна.

1.8. Үүний тулд холбоо нь дараахь зарчмыг баримтлан ажиллана.

1.8.1.  төрөөс хараат бус бие даан ажиллах

1.8.2. аль нэг нам, эвслийн нөлөөнд автахгүй, нэг талыг барин дэмжихгүй боловч тэднээс гарч байгаа нийгмийн төлөө, шударга зорилгыг дэмжинэ

1.8.3. хууль, дүрэм, журмыг боловсронгуй болгох замаар нийгэмд шударга ёсыг тогтооно

1.8.4. төрийн албыг ил тод, тунгалаг болгох замаар төрийн механизмыг эрүүлжүүлнэ

1.8.5.

 

Хоёр. Холбооны үйл ажиллагааны чиглэл

 

2.1. Монголд ажиллаж байгаа төрийн бус байгууллагуудын хүчийг нэгтгэн, салбар бүрээр нь зохион байгуулалтад оруулснаар тэднийг Монгол улсаа хөгжүүлэх, иргэдийхээ аж амьдралыг дээшлүүлэх нэгэн зорилго руу чиглүүлж, Төрийн бус байгууллагуудын явуулж байгаа үйл ажиллагаа нь хоорондоо уялдаатай, хийгдсэн буюу хийх ажил нь залгамж шинжтэй, шаардлагатай зарим хэсэг дээр хамтран ажиллах боломжтой, шударга бусын эсрэг нэгдэн тэмцэх хүчтэй, Засгийн газрын үйл ажиллагааг бүхэлд нь хянаж үнэлэлт дүгнэлт өгөх чадвартай байгууллага бий болгох.

2.2.  Төрийн бус байгууллагуудыг судалгааны үр дүн, мэдээллээр хангаж, Засгийн газар болон төрийн захиргааны байгууллагатай харьцахад нь дэмжлэг үзүүлж, үйл ажиллагаагаа сурталчилахад нь тусална.

2.3. Төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчинг нь боловсронгуй болгож, төрийн болон төрийн бус байгууллагын гүйцэтгэх үүргийг ялган салгаж, төрийн бус байгууллагын нийгмийн төлөө гүйцэтгэх үүргийг нь тодорхой болгож, үйл ажиллагааг нь идэвхжүүлнэ.

2.4. Засгийн газрын бүтэц, үйл ажиллагаа, улс орны хөгжлийн чиг баримжааны талаар байнгын судалгаа хийсний үндсэн дээр хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагаас гаргах хууль, дүрэм, журам, шийдвэрийн төсөл боловсруулахад санал, зөвлөгөө өгөх, ажлын хэсэгт орж ажиллах зэргээр хамтарч ажиллах.

2.5. Монгол Улсын засгийн газрын бодлого, хөтөлбөр, үйл ажиллагааг үнэлж дүгнэх, хэрэгжилтэнд хөндлөнгийн хяналт тавих, мониторинг хийх

2.6. Төрийн байгууллагаас гаргасан шийдвэрийн талаар байр сууриа илэрхийлэх, улс орны тулгамдсан асуудлаар Засгийн газарт санал хүргүүлэх, иргэд болон иргэний нийгмийн байгууллагуудын санал санаачлагыг Засгийн газарт уламжлах, шийдвэрлүүлэхэд дэмжлэг үзүүлэх

2.7. Засгийн газрын үйл ажиллагаа, баримтлаж байгаа бодлогын талаар иргэний нийгмийн байгууллага, иргэдэд мэдээлэл дамжуулах, иргэдэд чиглэсэн сургалт, сурталчилгаа, компанит болон бусад ажлыг Холбооны гишүүн байгууллагуудаар дамжуулан зохион байгуулах

2.8. Төрийн бус байгууллагаар дамжуулан олон улсын хандив, тусламжийн шугамаар гүйцэтгэгдэх ажил, үйлчилгээг санхүүжүүлэгчтэй нь шууд харилцан жинхэнэ гүйцэтгэх ёстой байгууллагаар нь гүйцэтгүүлэх ажлыг батлан даан, зохион байгуулах.

 

Гурав. Холбооны бүтэц, удирдлагын тогтолцоо

 

3.1. Холбооны удирдах дээд байгууллага нь гишүүн төрийн бус байгууллагын ижил тооны төлөөллөөс бүрдсэн бүх гишүүдийн хурал байна.

            3.2. Бүх гишүүдийн хурлын хооронд холбооны үйл ажиллагааг салбар холбоодын төлөөллөөс сонгогдсон удирдах зөвлөл удирдана

3.3. Холбооны удирдах зөвлөлийн даргын дэргэд ажлын орон тооны аппарат ажиллах ба бүрэлдэхүүнд нь судалгааны баг, мэдээллийн фонд ажиллана

3.4. Салбар холбоод мөн удирдах зөвлөлтэй байх ба ажлын аппарат, судалгааны багтай байж болно

 

Дөрөв. Бүх гишүүдийн хурал.

 

4.1. Холбооны бүх гишүүдийн ээлжит хурлыг 2 жилд нэг удаа хуралдуулах ба хурлаараа дараах асуудлыг шийдвэрлэнэ. Үүнд:

4.1.1. холбооны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах ;

                        4.1.2. холбоог өөрчлөн байгуулах, татан буулгах;

                        4.1.3. салбар холбоодоос холбооны удирдах зөвлөлд оруулахаар нэр дэвшигдэн  

            ирсэн хүмүүсийг хэлэлцэн шийдвэрлэх;

4.1.4. холбооны сүүлчийн бүх гишүүдийн хурлаас хойших санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг хэлэлцэх.

4.1.5. хяналтын зөвлөлийг сонгох, өөрчлөх

            4.2. Бүх гишүүдийн ээлжит бус хурлыг удирдах зөвлөлийн даргын эсвэл удирдах зөвлөлийн гишүүдийн болон нийт гишүүн холбоодын 30-с дээш хувийн саналаар зарлан хуралдуулах ба бүрэн эрх нь ээлжит хурлын адил байна

4.3. Бүх гишүүдийн хурал 50%-иас дээш ирцтэйгээр эхлэж, олонхийн саналаар шийдвэр хүчин төгөлдөр байна. Зарыг хурал эхлэхээс 14 хоногоос доошгүй өдрийн өмнө зарлана

4.4. Хурал зарлагч нь гишүүн холбоодын саналыг үндэслэн хуралд гишүүн холбоодоос ижил тооны төлөөлөгч оролцуулахаар шийдвэрлэх ба гишүүн байгууллагаас түүнээс олон тооны төлөөлөгч оролцуулахыг хориглоно.

4.5. Хурлыг удирдах зөвлөлийн дарга, түүнийг эзгүйд удирдах зөвлөлийн даргын томилсон аль нэг гишүүн удирдах ба хуралд оролцсон гишүүн бүр саналын нэг эрхтэй байна

 

            Тав. Холбооны удирдах зөвлөл.

 

            5.1. Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг салбар холбоодоос дэвшүүлсэн сондгой тооны хүнийг хэлэлцэн сонгоно. Хэрэв нэр дэвшигдэн ирсэн хүнийг бүх гишүүдийн олонхи нь зөвшөөрөөгүй нөхцөлд тухайн салбар хорооноос удирдах зөвлөлд өөр хүний нэрийг дэвшүүлнэ

            5.2. Удирдах зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна. Хуралдаанаар дараах асуудлыг шийдвэрлэнэ.

                        5.2.1. удирдах зөвлөлийн дарга, нарийн бичгийн даргыг сонгох, чөлөөлөх;

                        5.2.2. холбооны ажлын төлөвлөгөө, тайланг хэлэлцэх

                        5.2.3. холбооны өмч хөрөнгийг захиран зарцуулах талаар гүйцэтгэх захирлын эрх,

            хэмжээг  тогтоох;

5.2.4. холбооны ажлын албаны бүтэц, зохион байгуулалт, түүний төсвийг батлах;

5.2.5. бүх гишүүдийн хурлын хооронд удирдах зөвлөлийн гишүүдээс хэн нэг нь гарсан эсвэл салбар холбоо нэмэгдэн байгуулагдсан тохиолдолд удирдах зөвлөлийн гишүүний түр үүрэг гүйцэтгэгчийг тухайн салбар холбооноос нь томилон ажиллуулах. Энэ тохиолдолд үүрэг гүйцэтгэгч нь удирдах зөвлөлийн гишүүний бүрэн эрхийг эдэлнэ

5.2.6. компанийн гүйцэтгэх удирдлагатай байгуулах гэрээний нөхцөл тэдгээрт олгох шагнал, урамшуулал, хариуцлагын хэмжээг тогтоох;

5.2.7. удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх захирлыг ажлаас нь чөлөөлөх, халах

5.2.8. салбар холбоодыг байгуулах, татан буулгах, тэдгээрийн удирдлагыг томилох, чөлөөлөх

5.2.9. холбооны дотоод журам болон холбогдох бусад дүрэм, журмыг батлах.

5.2.10. хууль заасан бусад асуудал.

5.3. Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаан эчнээ санал хураалтаар шийдвэр гаргаж болно.

5.4. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн санал тэнцсэн тохиолдолд даргын саналаар асуудлыг шийдвэрлэнэ

5.5. Ээлжит хуралдааныг улиралд 1 удаа, ээлжит бус хуралдааныг удирдах зөвлөлийн даргын болон гишүүдийн 3/1-ээс доошгүй нь хүсэлт гаргасны дагуу Удирдах зөвлөлийн дарга зарлан хуралдуулна.

5.6. Удирдах зөвлөлийн хуралдааны хүчинтэйд тооцох ирц ердийн олонхи  буюу түүнээс дээш хувь байна.

5.7. Удирдах зөвлөлийн гишүүд аливаа асуудлыг шийдвэрлэхэд тэгш эрхтэй оролцох ба  шийдвэрийг гишүүдийн ердийн олонхийн саналаар гаргана.

5.8. Удирдах зөвлөлийн дарга хуралдааны товыг гишүүдэд  3 хоногийн өмнө мэдэгдэнэ.

5.9. Удирдах зөвлөлийн гишүүн нь дараахь эрх, үүрэгтэй.

5.9.1.1.       удирдах зөвлөлийн хуралд таслахгүй, хоцрохгүй оролцох

5.9.1.2.       холбооны бусад үйл ажиллагаанд дэмжигчидийг болон олон нийтийг уриалан идэвхтэй оролцох

5.9.1.3.       удирдах зөвлөлийн даргын өгсөн үүргийг цаг хугацаанд нь биелүүлж байх

5.10. Удирдах зөвлөлийн гишүүний  бүрэн эрхийг дараах тохиолдолд цуцална:

5.10.1.өөрийн хүсэлтээр

5.10.2.холбооны зорилго, үйл ажиллагааны чиглэлийг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд.

5.10.3.холбооны дүрмийг удаа дараа буюу ноцтой зөрчсөн

5.10.4.эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон.

5.10.5.нас барсан.

5.11.  Удирдах зөвлөлийн гишүүнд дараахь шаардлага тавигдана.

5.11.1.  төрийн захиргааны болон Засгийн газрын төв байгууллагад ажилладаггүй байх

5.11.2. аль нэг намын удирдах бүрэлдэхүүнд ажилладаггүй байна

5.11.3.  удирдах зөвлөлийн хуралд тасралтгүй оролцох, бусад ажилд идэвхтэй оролцох цаг, завын боломжтой байх

5.11.4. тухайн салбартаа ажиллаж байсан туршлагатай, салбараа бүрэн хэмжээгээр нь харах чадвартай байх

 

Зургаа. Холбооны удирдах зөвлөлийн дарга

 

6.1. Холбооны Удирдах зөвлөлийн даргыг удирдах зөвлөлийн гишүүдийн олонхийн саналаар  сонгох ба удирдах зөвлөлийн дарга нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Үүнд:

6.1.1. Гүйцэтгэх захирлыг томилох, чөлөөлөх, түүнтэй гэрээ байгуулж, ажлын төлөвлөгөөг нь баталж гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллах;

6.1.2. Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга нь үйл ажиллагааны журмаар тогтоосон эрх хэмжээний дотор холбооны нэрийн өмнөөс гэрээ байгуулах болон холбооны эрх ашгийг төлөөлөх зэргээр холбооны нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаагаа явуулна.

6.1.3. Удирдах зөвлөлийн хуралдааныг даргалах

$(function() { //More Button $('body').on("click", ".comment_more", function() { var ID = $(this).attr("id"); if(ID) { $("#comment_more"+ID).html(''); $.ajax({ type: "GET", url: "../entry.php", data: {"lastmsg" : ID, "entry_field_num" : entry_field_num, "comment_field_num" : comment_field_num, "e_id" : 15705, "w" : "khtt1288"}, cache: false, success: function(html){ $("#comment_container").append(html); $("#comment_more"+ID).remove(); } }); } else { $(".comment_morebox").slideUp(); } return false; }); });

15:13 - 2008-08-25 - Сэтгэгдэл бичих

demjij bna
mash zob zyil shvv

Зочин - 16:04 - 2009-11-18

sad winking

Зочин - 23:27 - 2009-02-18

Ємнєх хууд Дараагийн хуудас
Тухай:
Монгол улсад хариуцлагын тогтолцоог бий болгож, төрийн механизмыг эрүүлжүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулах, ард нийтийн санаа бодлыг тусгуулах үйлст хүчин зүтгэх.


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- АЛБАН ТУШААЛЫН ТӨЛӨӨХ СОЛИОРЛЫГ ХАРИУЦЛАГЫГ НЬ ӨНДӨРЖҮҮЛЭХ ЗАМААР АРИЛГАХ
- Үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх
- ЭНЭХҮҮ ДҮРМИЙГ БОЛОВСРУУЛАХ БОЛСНЫ УЧИР
- Төрийн албаны хариуцлагын тухай хуулийн төсөл боловсруулах үзэл баримтлал
- Засгийн газрын бүтцийг сайжруулах тухай.

Найзууд



:-)
 
xaax