ХАРИУЦЛАГЫН ТОГТОЛЦООНЫ ТӨЛӨӨ

Засгийн газрын бүтцийг сайжруулах тухай.

   1.      Засгийн газрын бүтцийг сайжруулах үндэслэл, ач холбогдол

 

Аливаа улсын төр, засаг нь ард түмнийгээ амгалан, хангалуун, сайн сайхан амьдруулах  зорилгоор ажилладаг. Гэхдээ тэд үүнийхээ төлөө иргэдээс татвар авч түүгээрээ санхүүждэг байна. Иймд нэгэнт мөнгийг нь авсан бол нийлүүлэх бүтээгдэхүүн нь тодорхой байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл төр, засгаас иргэдийн төлөө юу хийх, ямар үйлчилгээ үзүүлэх нь тодорхой байх ба энэ нь зөвхөн иргэдийн өнөөгийн болон ирээдүйн тусын тулд чиглэгдсэн байна.

Төрийн бүтэц, үйл ажиллагааны систем алдагдаад ирэхээр төрөөс иргэдэд үйлчлэх үйлчилгээ нь хэтэрхий өртөг өндөртэй болж, зарим үйл ажиллагаа нь иргэдийн тусын тулд биш тэдгээрийн хэвийн ажиллаж, амьдрахад нь садаа болсон, бюрократ шинжрүү орж эхэлдэг.

Өнөөдөр Монголын төрийн бүтэц ийм шинжрүүгээ орж байна гэж үзлээ. Уг нь 1992 онд Азийн сангийн санхүүжилтээр төрийн бүтцийг шинэчлэх судалгаа хийгдэж 9 Яамтай Засгийн газрыг байгуулж байсан боловч түүнээс хойш янз бүрийн шалтгаанаар Яам, Агентлагийн тоо өссөөр өнөөдөр тэр үед төлөвлөж байснаас 2-3 дахин том бүтэцтэй болсон байна.

Ер нь Засгийн газрын бүтцийг боловсруулах үндэс нь Төрөөс иргэдэд ямар үйлчилгээ үзүүлэх шаардлагатайг нарийн тогтоох зорилго бүхий судалгааг хийх шаардлагатай байдаг. Энэ судалгаагаар төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээг бүрэн гаргаж ирэхээс гална шаардлагаас илүү үйлчилгээ үзүүлэхгүй байх зохицуулалтыг хийж өгдөг. Төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээний төрөл, хэмжээ нь улсын тухайн цаг үеийн хөгжлийн онцлогоос хамаарч өөрчлөгдөж байдаг. Иймд Төр, Засгийн газрын бүтцийн өнөөгийн байдалд судалгаа, дүн шинжилгээ хийж ардчилал, зах зээлийн нийгэмд тохирох, Монгол улсын хөгжлийн өнөөгийн төвшинд нийцэхээр төрийн  ажил үүргийн жагсаалтыг бий болгох шаардлагтай байна.

Үүнийг гүйцэтгэхийн тулд хамгийн чухал нь бид төрөөс иргэд, аж ахуйн нэгжид яг ямар үйлчилгээ үзүүлэх ёстойг нарийн тодорхойлж, жагсаан гаргах шаардлагтай. Жишээ нь төрөөс архины тусгай зөвшөөрөл гэдгийг олгож байх шаардлагтай юм уу. Архины тусгай зөвшөөрөл олгосноор архидалт багасч, худалдаанд байгаа архины чанар сайжирна гэж бодогдохгүй байна. Тусгай зөшөөрөл олгож эхэлснээс хойш багасаад байгаа нь ч харагдаагүй. Сая Багануурт болсон хортой архитай холбоотой эмгэнэлт явдлын гарсан шалтгаан нь архи худаалдаалдаг дэлгүүр хэтэрхий олон байгаагаас болсон зүйл биш, түүнд хяналт тавьдаг мэргэжлийн хяналтын байгууллага муу ажилласнаас болсон. Харин архины тусгай зөвшөөрөл өгдөг болсноор төрийн байгууллагад орон тоо нэмэгдсэн, иргэдэд чирэгдэл үүссэн, хээл хахууль авч, өгөлцөх нөхцөл бий болсон гэдэг нь л тодорхой байна.

Төрөөс гүйцэтгэх нийт ажил үйлчилгээний жагсаалт гарснаар бид тухайн ажил үйлчилгээг үзүүлэхийн тулд ямар бүтэцтэй баг буюу хэдэн Яам, Агентлаг байх, хэдэн төгрөгний зардал, төсөв хэрэгтэй болохоо тодорхойлох боломжтой болно.

Мөн жагсаалтаар гаргасан ажил, үйлчилгээг гүйцэтгэх дарааллаар нь жагсааж, ач холбогдол, нэн тэргүүнд гүйцэтгэгдэх байдлаар нь ангилах шаардлагатай. Жишээ нь бид байгаль, нийгэм, үйлдвэрлэлийн салбарын статистик үзүүлэлтийг үнэн зөв тодорхойлж, өөрчлөлтийх нь динамикийг бүрэн мэдэж чадаагүй нөхцөлд хөгжлийх нь бодлого, төлөвлөлтийг хийх, мөн байгаль дахь химийн бодисын бохирдол, хүнснээс хүнд нөлөөлөх нөлөөллийг бүрэн, зөв шинжлэх лаборатори байхгүй байж хүний эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчинг бүрдүүлэх үйл ажиллагаа явуулах боломжгүй байх жишээтэй. Харамсалтай нь өнөөдөр Монгол ийм нөхцөлд байгаа ба дээрхийн адил жишээг олныг дурдаж болох юм.  

Бид Монгол орны усны нөөц, ашиглалт, хамгаалалттай холбойтой ямар ажлыг төрөөс гүйцэтгэж байгааг судлан жагсаалт гарган, түүнд дүн шинжилгээ хийж үзсэн юм.

Монголд 19 төрийн байгууллага устай холбоотой үйл ажиллагаанд ямар нэг хэмжээгээр оролцдог юм байна.

Энэ судалгааны хүрээнд усны чиглэлээр төрөөс гүйцэтгэж байгаа болон гүйцэтгэх шаардлагатай бүх ажил үүргийн жагсааж үзэхэд нийт 205 нэр төрлийн ажилбар бичигдсэн байна. Дараа нь жагсаасан ажлын ард талд нь дээрх ажлуудыг өнөөдөр төрөөс ямар байгууллага хариуцан гүйцэтгэж байгааг, хуулиар эдгээр ажлыг хэн гүйцэтгэхээр заасан талаар судалж, тэмдэглэсэн.

Эндээс харахад нийт 205 ажил үүргээс 20 ажлыг одоогоор ямар нэг байгууллага гүйцэтгэдэг боловч хуульд хэн хариуцан гүйцэтгэхийг заагаагүй, 10 ажлыг хуульд хэн хариуцан гүйцэтгэхийг нь заагаагүй ба одоогоор хэн ч гүйцэтгэхгүй орхигдоод байгаа, 16 ажил үүргийг хариуцан гүйцэтгэгчийг хуульд хэдийгээр заасан боловч бодит байдал дээр хэрэгжихгүй, хийгдэхгүй орхигдох буюу өөр субъектээр гүйцэтгэгдэж байгаа, 8 ажлыг төрөөс иргэдэд дарамт болон илүү гүйцэтгэдэг дүн харагдаж байна. Өөрөөр хэлбэл 46 ажил үүргийн асуудлыг эрх зүйн орчныг өөрчлөх, бүтцийг боловсронгуй болгох замаар шийдвэрлэх шаардлагатай байна.

Түүнээс гадна орон нутагт устай холбоотой 10-аад тооний төрийн үйлчилгээ байх хэрэгтэй байдаг боловч тэнд түүнийг гүйцэтгэх мэргэжлийн байгууллага, мэргэжилтэн байдаггүйгээс ихэнх ажил нь хийгддэггүй болон мэргэжлийн биш төвшинд чанаргүй гүйцэтгэгддэг нь харагдлаа.

Мөн дээрх 205 нэр төрлийн ажлыг төрлөөр нь бүлэглэж үзвэл усны салбарт төрөөс гүйцэтгэдэг ажил нь дараах цөөхөн төрөлд хамаарагддаг нь харагдсан ба түүнийг хэрэгжүүлэх дарааллаар нь жагсаавал. Үүнд:

1.                Монгол орны гадаргын болон гүний усны тоо хэмжээ, чанар, байршил, ашиглалтын байдал, усны хэрэгцээ зэргийг тоолж бүртгэх, судалгаа шинжилгээгээр тодорхойлох, мэдээллийн сан бий болгож түүгээр нийтэд үйлчлэх үүрэг

2.                Дээрх үзүүлэлтийн тоо, чанарын өөрчлөлтийг жил, сар, хоногоор мэдрэн, хэмжиж, үр дүнг боловсруулан мэдээллийн санд оруулах систем бүхий мэдээлэл, мониторинг, чанарын сүлжээ ажиллуулах

3.                Байгаа нөөц баялагаа өнөөдрийн хэмжээнд тодорхой мэдсэнйи үндсэн дээр хэрэгцээндээ тулгуурлан төрийн бодлого, хөтөлбөр, үйл ажиллагааны төлөвлөлтийг боловсруулах, батлуулах, хэрэгжилтийг хянах

4.                Усны нөөцийн ашиглалт, хамгаалалттай холбоотой үйл ажиллагааг зохицуулах хууль, дүрэм, журам, заавар, аргачилал, норм, стандарт боловсруулах, батлуулах, нийтэд сурталчлах.

5.                Төрийн болон иргэн аж ахуйн үйл ажиллагаа нь хүний эрүүл мэнд, аюулгүй байдал, байгаль орчинд хор хохиролгүй, хууль, дүрмийн дагуу явж байгаад мэргэжлийн болон захиргааны хяналт тавих.

6.                Мэргэжлийн байгууллагын хийсэн ажлын чанар, орчны төлөв байдалд дүгнэлт гаргах, ус ашигласны төлбөр хураамжийг авах

7.                Усыг хамгаалах, нөөцийг нэмэгдүүлэх талаар төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх ажлын төсөв батлуулах, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, гүйцэтгүүлэн, ажлыг хүлээн авах

8.                Төрөл бүрийн зөвшөөрөл олгох

9.                Мэргэжлийн байгууллагын мэргэжилтний боловсрол, мэргэжлийг дээшлүүлэх зэрэг үндсэн ажлыг гүйцэтгэдэг юм байна 

 

Усны салбарт төрөөс гүшйцэтгэж байгаа дээрх ажил нь Засгийн газраас гүйцэтгэх ажлын ерөнхий дүр төрхийг харуулах юм.

Өнөөдөр манай Засгийн газраас бодлого төлөвлөлт хийх тайлан гаргах, элдэв зөвшөөрөл өгөхөд маш их цаг зав, цаас хөдөлмөр зарцуулдаг бөгөөд эдгээр ажлын үндэс нь болох байгаль нийгмийн төлөв байдлын тоо хэмжээ, чанар, байршил, ашиглалтын байдал, хэрэгцээ зэргийг тоолж бүртгэх, судалгаа шинжилгээ хийх дээрх үзүүлэлтийн өөрчлөлтийг мэдрэх тоо, чанарын мониторинг хийх, чанарын түвшинг тодорхойлох лабораторийн сүлжээ ажиллуулах талаар хангалтгүй ажилладаг.

Энэ нь төрийн бодлого боловсруулахад ашиглах зөв тоо, баримт мэдээллийг бий болгох, иргэдээ хортой орчин, хүнс бараанаас хамгаалах, урьдчилан сэргийлэх ажилд муугаар нөлөөлдөг. Жишээ нь Монголд аюул тохиолдоход химийн бодисын болон усны иж бүрэн шинжилгээ хийчих найдвартай лаборатори байхгүй байх жишээтэй. Үүний тод жишээ нь Хонгорын цианид, мөнгөн усны, Мавсены ашигласан тос нэрсэн асуудал юм.

Өөрөөр хэлбэл бид дээрх жагсаалтын эхний 2-т бичсэн ажлыг муу гүйцэтгэвэл түүнээс цааших ажлын үр дүн мөн тийм байх болно. Гэтэл амьдрал дээр энэ нь гашуун үнэн болж байгаа.

Мөн Засгийн газраас иргэдэд чирэгдэл учируулсан, шаардлагагүй илүү ажил багагүй хийгдэж байна гэж үзэж байна. Үүний нэг жишээ нь элдэв тусгай зөвшөөрлийн асуудал байна. Жишээ нь усны мэргэжлийн байгууллагын тусгай зөьшөөрлийг төрийн захиргааны төв байгууллагаас  олгодог. Зорилгыг нь ерөнхийд нь хэлбэл мэргэжлийн бус хүмүүсээр худаг ухуулахгүй гэсэн үг. Зөвшөөрөл авахын тулд тухайн байгууллага хууль, журамд заасан материалуудыг бүрдүүлж өгдөг. Энд нь гол нь тухайн байгууллага ажиллах ёстой мэргэжилтнүүдийн иргэний үнэмлэх, диплом, мэргэжлийнг үнэмлэхний нотариатаар батлуулсан хуулбар, байх ёстой тоног төхөөрөмжийн паспортын хуулбар хэрэгтэй байдаг. Энэ материал бүрдсэн бол эрхийг олгодог ба эдгээрийг тухайн хүн ихэнхийг нь хуурамчаар бүрдүүлэх боломжтой. Үүнийг тухайн зөвшөөрөл олгох явцад хянах боломж байдаггүй. Тусгай зөвшөөрөл авсан байгууллага зөвшөөрөл авахын тулд ямар материал бүрдүүлж өгснөөс үл хамааран худаг ухах ажлыг өөрсдийн үндсэн бүрэлдэхүүнээрээ гүйцэтгэдэг.

Тусгай зөвшөөрлийн материал бүрдүүлэхийн тулд олон хүн цаг, заваа зориулахаас гадна их хэмжээний цаас, принтер, хувилагчийн хор зарцуулагддаг бөгөөд Яаманд үүнийг хариуцсан мэргэжилтэн бас завгүй ажиллаж тушаал шийдвэр гаргуулан, зөвшөөрлийн гэрчилгээ хэвлүүлэн, бичиж өгнө. Харин үүний дүнд авилга газар авч, хэдэн нотариатчийн орлого сайжирдаг байна.

Гэтэл жишээлбэл Японд ийм зөвшөөрөл ерөөсөө өгдөггүй бөгөөд үүнийг өгөх шаардлагагүйг 30 жилийн өмнө мэдрээд энэ зөшөөрлийг өгөхтэй холбогдуулан зарцуулдаг цаг, хөдөлмөр, бичиг цаасыг хэмнэдэг болжээ.

Харин тэд мэргэжлийн байгууллагаар хийлгэх ажлын технологийг нь, тавих хяналтын механизмыг нь тодорхой боловсруулж өгөөд, хяналтаа тэр жишгээрээ тавьж, ажлын явц, гүйцэтгэлийг нь мэргэжлийн төвшинд гүйцэтгэгдээгүй нөхцөлд тухайн байгууллагын ажлыг шууд зогсоон, тус компанид арга хэмжээ авч түүнийг дахин ийм үйл ажиллагаа явуулахыг нь бүр мөсөн хориглодог байна 

Иймд бид төр, засгаас гүйцэтгэж болох ажлыг тодорхой, нарийвчилсан байдлаар бүгдийг жагсаан гаргаж, тэдгээрт олон талын анализ, дүн шинжилгээ хийн, төрөөс ард иргэдийн төлөө зайлшгүй хийгдэх ажлыг тодорхойлох нь чухал юм.

Энэ бол маш том жагсаалт гарна. Их ч ажил болно. Гэхдээ энэ нь дор дурдсан маш олон асуудлыг шийдэж болох бөгөөд үеийн үед баяжигдан хэрэглэгдэх судалгааны үндсэн суурь материал болох юм. Үүнд:

1. Төрийн үйлчилгээний ач тус сайжирч, иргэдэд учирах дарамт нь багасна

2. Төр, Засгийн газрын бүтцийн нэгж тэдгээрийн гүйцэтгэх үүрэг нь тодорхой болно. Уг нь өнөөдөр энэ чинь тодорхой байгаа шүүдээ гэж үзэх хүн байгаа. Гэхдээ энэ нь хэтэрхий ерөнхий байдлаар “бодлого боловсруулах”, “бодлогын хэрэгжилтийг хангах”, “бодлого зохицуулалт хийх”, “нөхцлөөр хангах” гэх мэт хэллэгийг өргөнөөр хэрэглэн тодорхойлсон байдаг. Өдөөдөр нэг Яамны гүйцэтгэх үүргийг 20 хүртэл төрлийн ажлаар илэрхийлсэн байна. Бидний ярьж байгаа судалгааны үр дүнд нэг Яамны ажлыг 200 орчим төрлийн ажлаар илэрхийлэхийг хэлж байна. Өөрөөр хэлбэл ажлыг мэргэжилтэн бүрийн хийх ажлаар нь нарийвчилж гаргах юм. 

3. Нэгэнт гүйцэтгэх үүрэг нь тодорхой тул тэдгээрийн орон тоо нь тодорхой болох бөгөөд үүнийг Яам, Агентлагаас боловсруулж өгдөг өнөөгийн жишиг үгүй болж Засгийн газрын хэрэг эрхлэх газраас гаргаж өгөх бололцоотой болно гэсэн үг

4. Энэ жагсаалт дээр үндэслэн салбарын Сайд нар хөтөлбөр төлөвлөгөөгөө боловсруулна. Мөн Сайд, Агентлагийн дарга нарыг хөтөлбөрөөр нь уралдуулан, шалгаруулж томилох нөхцөлд тэдгээрийн хөтөлбөрөө боловсруулах ижил өгөгдөл нь болно

5. Засгийн газрын мөрийн хөтөлбөр, урт дунд хугацааны бодлогын баримт бичиг боловсруулах үнсэн материал болно

6. Намуудын мөрийн хөтөлбөр боловсруулах суурь материал болохоос гадна тэдний мөрийн хөтөлбөрийн чанар, чансааг үнэлэх хэмжүүр болно

7. Хэдийгээр хуульд Яамдын ажлын байрны тодорхойлолтыг Төрийн нарийн бичгийн дарга боловсруулна гэж заасан байдаг боловч мэргэжилтнүүд боловсруулаад байгаа өнөөгийн жишгийг өөрчилж, жинхнээрээ Төрийн нарийн бичгийн дарга боловсруулах боломжтой болно

8. Одоо манайд ажлаа дороосоо төлөвлөж байгаа буруу жишиг үгүй болж дээрээсээ төлөвлөгөөт даалгавар болон доош очдог төлөвлөлтийн зөв технологи хэрэгжих боломжтой болно

9. Шинээр Агентлаг, Төв, Хүрээлэн байгуулах санаачилга Яамдаас гарч байгаа өнөөгийн жишиг үгүй болж, энэ жагсаалтын өөрчлөлтөөс үндэслэн ЗГХЭГ-аас гардаг болно

10. Цаашид төрийн албаны ажлын норм үнэлгээ боловсруулах, хөдөлмөр зарцуулалтыг нь тооцох, төрийн албаны ажлын технологи, стандарт бий болгох ажлын судалгааны үндэс болох ба дээрх актууд бий болсноор орон тоо, төсвийг бодитой тооцох үндэслэл бий болно

 

Энэ суурь материал дээр үндэслэн Төр, Засгийн газрын бүтцийг боловсруулах нь хамгийн үндэслэлтэй, үр дүнтэй шийдвэр болно гэж үзэж байна.

 

2.      Засгийн газрын шинэ бүтцийг боловсруулах ажлын хүрээнд гүйцэтгэх ажил

 

Энэ ажлыг 3 үе шаттай гүйцэтгэнэ. Нэгдүгээрт. Юуны өмнө төр, засгаас гүйцэтгэж болох ажлыг тодорхой, нарийвчилсан байдлаар жагсаан гаргана. Энэ жагсаалт бол төр, засгийн бүтцийг байгуулах судалгааны суурь материал болно. Үүний тулд эхлээд одоогийн төрийн бүтцэд орж байгаа төрийн болон орон нутгийн байгууллагын гүйцэтгэж байгаа бүх үйл ажиллагааг нарийвчилсан маягаар нэгтгэн гаргаж, жагсаалтын суурийг бий болгоно. Түүнийгээ тухайн салбарых нь эрдэмтэд, мэргэжилтнээр хэлэлцүүлэн түүнд бичигдээгүй боловч тухайн салбарт хийгдээд байгаа эсвэл огт гүйцэтгэгдэхгүй орхигдоод байгаа ажлыг тодорхойлж, жагсаалтад нэмж оруулан эцэслэн боловсруулна.

Жагсаалтын ард талд уг ажлыг өнөөдөр ямар байгууллага хариуцан гүйцэтгэж байгааг тэмдэглэн тавих мөн салбарых нь болон холбогдох хуулиудад нь тухайн ажлыг ямар байгууллага хариуцан гүйцэтгэхээр заасныг тус тус тэмдэглэнэ.

Дээрх жагсаалтад бичигдэх ажил нь Засгийн газрын тухай хуульд дурдагдсанчилан “õ¿í àìûí õ¿íñíèé õàíãàìæèéí áîäëîãî” гэж ерөнхий байдлаар бичигдэхгүй, энэ бодлогыг хэрэгжүүлэхийн тулд ХХААЯ-наас чухам ямар ажил хийхийг задлан бичсэн байх юм.

Хоёрдугаарт. Судалгааны суурь материал болох төрөөс гүйцэтгэх үйл ажиллагааны жагсаалт гарсны дараа түүнд дараахь чиглэлээр анализ, дүн шинжилгээ хийнэ. Үүнд:

1. Ажлуудыг мэргэжлийн салбараар нь бүлэглэнэ. /Барилгын, байгаль орчны салбарын г.м/

2. Ажлуудыг гүйцэтгэгдэх технологийн төрлөөр нь бас бүлэглэнэ. /Бодлого төлөвлөлт хийх чиглэлийн, дүрэм журам боловсруулах чиглэлийн, судалгаа шинжилгээ хийх чиглэлийн г.м./

3. Ажлуудыг нэн тэргүүнд гүйцэтгэх шаардлагатай болон дараалан гүйцэтгэх байдлаар нь дараалуулан жагсааж, тухайн ажлыг гүйцэтгэхийн өмнө ямар ажлыг зайлшгүй гүйцэтгэсэн байхыг тодорхойлсон байна.

4. Тухайн ажлыг төрийн захиргааны болон төрийн бус, бусад байгууллагын альных нь чиг үүрэгт хамаатуулж болох талаар нь ангилна /Яам, Агентлаг, ЭШ-ний байгууллага, лаборатори, төв, хүрээлэн, төрийн бус байгууллага болон орон нутгийн захиргааны байгууллагын гүйцэтгэх үүрэгт хамаарна г.м/

5. Жагсаалтыг бүлэглэх маягаар түүний статистик үзүүлэлтүүдийг тодорхойлно. Үүнд: Нийт олгодог тусгай зөвшөөрлүүд, төлбөртэй үйлчилгээнүүд, төлөв байдлын статистик мэдээллүүд, төлөв байдлын өөрчлөлтийг байнга хянах мониторингийн систем, лабораторийн төрөл, судалгааны байгууллагын чиглэл г.м бусад зүйлс багтана.

6. Гарцаагүй нэг байгууллагын гүйцэтгэх, нэг төрлийн ажилбаруудыг нэгтгэж, жагсаалтаа хялбашуулж цөөлөх

7. Төрөөс гарцаагүй гүйцэтгэх шаардлагатай байгаа боловч хийгдэхгүй орхигдоод байгаа ажлуудыг тодорхойлох

8. Жагсаалтад байгаа ажлыг салбарын хуулиудад нь хир зөв тусгасан эсэхийг шинжилж, харьцуулсан жагсаалт гаргана.

9. Тухайн ажил харъяалагдах салбараасаа өөр салбарт харьяалагдан хийгддэг буюу давхардан хийгдэж байгаа талаар судлах. 

Дээрх анализыг хийсний дүнд жагсаалтаас төрийн байгууллага, Засгийн газраас гүйцэтгэх шаардлагатай болон гүйцэтгэх шаардлага үгүй ажлыг ялган ардчилал, зах зээлийн системд байгаа Монгол улсын төрөөс иргэдийнхээ тусын тулд ямар ажлыг хийх ёстойг тодорхойлон ач холбогдол, гүйцэтгэх дарааллаар нь жагсаан гаргана.

Энэ жагсаалтийг улс төр, эдийн засгийн салбарын эрдэмтэн мэргэжилтнүүдээр хэлэлцүүлэн саналыг нь авна. Хэлэлцүүлэхдээ материалаа 7-10 хоногийн өмнө хүргүүлж тухтай танилцан саналаа өгөх боломжийг нь олгоно.

Гуравдугаарт. Дээрх дүн шинжилгээг хийсний үндсэн дээр бид Төрийн байгууллагууд, Засгийн газар ямар бүтэцтэй байх, тэдгээрийн гүйцэтгэх үүрэг нь юу байх, гүйцэтгэх үүргээс нь хамаараад хэдэн газар хэлтэстэй байх, цаашилбал хэдэн мэргэжилтэнтэй байхыг тодорхойлох боломжтой болох юм. Ийм маягаар Төр, Засгийн газрын бүтцийг хэд, хэдэн вариантаар гаргаж, үндэслэл, бүтцийн онцлогийг боловсруулна.

Дээрх бүтцийг УИХ, Засгийн газрын гишүүд, улс төр, эдийн засгийн салбарын эрдэмтэн мэргэжилтнүүдэд танилцуулж саналыг нь авна.

Ингээд бүтцийн хамгийн сайн гэсэн вариант дээр түшиглэн Төрийн байгууллагууд, Засгийн газрын бүтэц, тэдгээрийн гүйцэтгэх үүрэг,  дотоод бүтэц зохион байгуулалтыг тодорхойлно.

Төрийн байгууллага засгийн газрын бүтцийг бий болгоход дараах зарчим, өгөгдөл дээр үндэслэнэ. Үүнд:

1.               Төрийн үйлчилгээг ард иргэдэд чирэгдэлгүй байлгахын тулд зөвшөөрөл олгох, дүгнэлт гаргах, ажлых нь үр дүнг баталгаажуулах зэрэг шууд үзүүлэх үйлчилгээг аль болох нэг дор төвлөрүүлэх.

2.               Төрийн үйл ажиллагааг хүнд сурталгүй байлгахын тулд иргэд аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд тавигдах шаардлага маш тодорхой, биелэгдэхүйц, ил тод байж, цахим харилцааг өргөн ашиглах, Вэб хуудасд тавих мэдээллийн жагсаалтыг баталж хяналтыг тавьдаг системийг бий болгох.

3.               Төсвийн зардлыг хэмнэх үүднээс бүтцийг оновчтой, цомхон байгуулж хоорондын харилцах механизмыг тодорхой болгох

4.               Төсвийн зардлыг багасгахын тулд тусгай хангамж эдэлдэг Сайд, Дэд сайд, Агентлагын дарга, Төрийн нарийн бичгийн дарга нарын тоог цөөлөх, үүнийг дагаад төрийн захиргааны аппаратын орон тоо багасахад анхаарна

 

Г.Батсайхан. Г.Батхуяг. Утас:99098268,  99282812,  

Э-шуудан:  g_batsaikhan@yahoo.com,  ifs@mongol.net

                                   

 

 

 

 

06:09 - 2008-04-02 - Сэтгэгдэл бичих

Энгийнээс ер бусын зүйл үүсдэг

Залуучууддаа захихад юун түрүүний асуудал бол өөрсдөө хөл дээрээ босч ирэх юм шүү гэж. Тэрнээс биш проблем бол хорвоогоор дүүрэн байна. Монгол улс буруу яваад байна, удирдагчаа буруу сонгочиж, Хятадын колони болох уу, за цаашилбал агаар мандлын озон цоорлоо, дэлхийд дулаарлын аюул нүүрэллээ ч гэдэг юм уу, түмэн проблем байна. Гэхдээ залуу хүний нэгдүгээр асуудал бол чи өөрөө хөл дээрээ л босох. Хөл дээрээ босоогүй байхдаа чи тэр олон асуудлын ядахнаа ганцыг нь ч шийдэж чадахгүй. Баялгийг яаж бүтээх, нийгэмд байраа яаж олохоо л хамгийн түрүүнд бод. Солих оймсгүй байж озон цоорчлоо, яанаа гээд хамаг урьдах ажлаа орхиод гүйгээд байх хэрэггүй. Оймсоо нөхчих, дараа нь санхүүгийн хувьд эцэг эхээсээ хамааралгүй болчих, дараа нь тэднийхээ ачийг нь хариулж тэжээчих чадалтай бол. Ингээд системтэй явсаар байгаад нэг мэдэхэд чи Билл Гэйтс шиг баян болсон хойноо тэр озоноо янзал. Тийш нь мөнгө төгрөг өг, сансарт пуужин нисгэ, тийм үү. Төр засаг болохоо больчихлоо гээд тэрнээс болж сургуулиа хаяж, гутарсандаа болж архи ууж, догдолсондоо болж шүлэг бичээд хэрэггүй. Түүнээс өмнө нийгэм дэхь өөрийн байраа олох нь чиний тэргүүн зорилт шүү

S.Bayar - 12:41 - 2008-04-14

ха хахахахахах

Зочин - 12:10 - 2008-04-11

Энхбаяр

театрын дарга, найруулагч болохгүй, Сайн эмч байж болно гэхдээ сайн эмнэлгийн дарга байх албагүй гэдгийг л ухаарах ёстой байсан юм. УИХ маань чихрийн цуглуулга ч юм уу? оддын цуглаан ч юм уу? мэдэхгүй тийм нэг холилдсон, хариуцлаггүй, тэнэглэлээр дүүрсэн улс биш улс орны уураг тархи. баяр цэнгүүндээ алиа салбадай байж болох ч амьдрал, улс орны эрх ашгийн сонголтод арай өөр сонголт хийсэн байх, парламент нь болохгүй биш парламентад сууж буй хүмүүс нь болохгүй байна. Учир нь парламентад бодлоготой, бие даасан үзэл бодолтой, зарчим ёс зүйтэй улс төрчид орж Засгийн газрыг хянаж, хуулийг баталж, хариуцлагыг тооцож чаддаг байх ёстой. Тэдгээр улс төрчид хожим харамсахгүй байр суурь, бодлогын төлөө өнөөдөр өөртөө хохирол, эрсдэл хүлээх чадвартай байх ёстой. Харамсалтай хөгжлийн бодлогоор бус амин хувийн ашгаар холбогдож, УИХ үндсэн үүргийнхээ хувьд зүгээр л 76 хүний бөөгнөрөл, харин идэж уух ажлынхаа хувьд ханаж цаддагүй мөнгөний машин болоод байна. эртнээс сонгуулийн системээ өөрчлөх байсан болов уу. Учир нь энэ парламентын дампуурал, төрийн сульдаатал нь сонгуулийн гаж үнэлэмж, иргэдийн улс төрийн боловсрол сул байгаа болоод хамгийн гол нь үүн дээр аятайхан pr хийж байгаад даргын зөөлөн суудалд гэр бүл, нутаг нуга, хамаатан саднаараа сууж, төрийн мөнгөөр бизнес хийн тов хийтэл амьдарчих гэсэн эрх мэдлийн донтнууд олширсных. "зөвшилцөл нэртэй фашист тогтолцоонд" бид орчих юм биш биз гэх эмзэглэлийг төрүүлээд байна. намууд улс төрийн үзэл баримтлалын гэхээсээ илүү албан тушаалд хэн нэгнийг хүргэх механизмын шинж рүү илүү хурдацтай хөгжиж бизнес клуб, оддын цэнгүүнээс нэг их ялгагдахаа байлаа.

Зочин - 20:51 - 2008-04-04

Ємнєх хууд Дараагийн хуудас
Тухай:
Монгол улсад хариуцлагын тогтолцоог бий болгож, төрийн механизмыг эрүүлжүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулах, ард нийтийн санаа бодлыг тусгуулах үйлст хүчин зүтгэх.


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- АЛБАН ТУШААЛЫН ТӨЛӨӨХ СОЛИОРЛЫГ ХАРИУЦЛАГЫГ НЬ ӨНДӨРЖҮҮЛЭХ ЗАМААР АРИЛГАХ
- Үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх
- ЭНЭХҮҮ ДҮРМИЙГ БОЛОВСРУУЛАХ БОЛСНЫ УЧИР
- Төрийн албаны хариуцлагын тухай хуулийн төсөл боловсруулах үзэл баримтлал
- Засгийн газрын бүтцийг сайжруулах тухай.

Найзууд



:-)
 
xaax