ХАРИУЦЛАГЫН ТОГТОЛЦООНЫ ТӨЛӨӨ

БАЙГУУЛЛАГЫН ӨНГӨ ВЕБ ХУУДАСНААС

            Манайд ардчилал ялснаас хойш Монгол улсад “Тунгалаг төр”-ийг бий болгох, иргэд, байгууллагыг “Мэдээллийн эрх чөлөө”-тэй байлгах талаар улс төрчид дээр доргүй ярьцгааж байгаа. Мөн өнөөгийн төрийн удирдлагын төвшинг илэрхийлэх нэг хүчин зүйл нь “Электрон засаглал” гэдгийг бид бүгд ойлгодог. Энэ нь төрийн удирдлагад интернетийн боломжийг түлхүү ашиглахыг хэлэх бөгөөд төрийн байгууллагын Вэб сайт дахь мэдээллийн агуулга, түүний ашиглагдах боломж, чанараас ихээхэн хамаардаг.

            Монголчууд “Айлын өнгө үүднээсээ харагддаг” гэж ярьдаг. Харин өнөө цагт “Байгууллагын өнгө Вэб хуудаснаас харагддаг” болжээ. Төрийн байгууллагын Вэб хуудас нь зөвхөн тухайн байгууллагын өнгийг тодорхойлохоос гадна Монголыг сонирхогч гадаадын хүмүүсийн өмнө улсын нүүр царайг харуулах болсон.

            Гэтэл манайд аль нэг төрийн байгууллагын Вэб сайтад ороход хаягыг нь олохоос эхлээд хүндрэлтэй учирч эхлэх ба олоод орохоор тэнд нь хүнд хэрэгтэй мэдээлэл бараг байдаггүй, эсвэл эмх замбараа муутай тул хэрэгтэй мэдээллээ олоход бэрхтэй, мэдээлэл нь цаг хугацаанаасаа хоцрогдсон байдаг байна.

Уг нь төрийн байгууллагын нээлттэй байх гол хэрэгсэлэл нь жилд нэг удаа нээлттэй хаалганы өдөр зохион байгуулж байснаас Вэб хуудасдаа бүх мэдээллээ байнга шинэчлэн тавьж байх нь илүү их ач холбогдолтой юм. Харин манайд өнөөдөр Вэб сайтдаа ямар мэдээллийг зайлшгүй тавих талаар хуульчилж, журамласан зүйл байдаггүй бөгөөд тавих шаардлагатай мэдээллийг тавиагүйн төлөө бас хариуцлага хүлээлгэх эрх зүйн зохицуулалт байдаггүй. Иймд төрийн байгууллагын вэб хуудаст байх мэдээлэл нь тухайн байгууллагын дарга нарын үзэмжийн асуудал болж, тэд өөрсдийн шударга бус үйлдлээ илчилж болзошгүй мэдээллийг вэб хуудастаа тавихгүй байх боломжоор хангагдсан байдаг.

Манайд төрийн байгууллагын Вэб сайт мэдээллээр ядуу, эмх цэгц муутай байдаг нь дараахь шалтгаантай байдаг байна. Үүнд:

1. Тухайн байгууллагын дарга нь интернет, Вэб хуудасны талаар мэдэгдэхүүн муутай түүний ач холбогдлыг нь сайн мэддэггүй

2. Байгууллагын удирдлагууд ажилдаа хариуцлагагүй, төр тунгалаг байх, түмний төлөө үйлчлэх ёстой гэдгийг ухамсарладаггүй

3. Байгууллагын дарга тухайн салбарын мэргэжлийн хүн биш, тухайн салбарын төлөө хөлсөө урсган ажиллаж байгаагүй, тухайн салбартаа сэтгэлгүй улс төрийн томилгооны хүн

4. Төсвийн болон зээл тусламжийн хөрөнгөөр хийсэн эрдэм шинжилгээ судалгааны тайлан, үр дүнг төрийн албаны мэргэжилтнүүд олон нийтээс нуун өмчлөөд хэрэгцээтэй хүн, байгууллагад худалддаг, мөн зарим байгууллага ийм маягаар төсвийн гадуур орлого олдог тул дээрх мэдээллийг Вэб хуудаст тавихыг хүсдэггүй.

5. Төрийн байгууллагын зарим удирдлагууд өөрсдийн үйл ажиллагааны мууг бусдад мэдүүлэхгүй байхын тулд төлөвлөгөө, хөтөлбөр, тайлангаа нийтэд нээлттэй байлгахаас айдаг

6. Иргэд, аж ахуй эрхлэгчдээр өөрсдийгөө гуйлгах улмаар авилга өгүүлэхийн тулд мэдээллийг аль болох бага өгөх, битүү үл ойлгогдох байдалд байх сонирхол зарим хүмүүст байдаг

7. Зарим хүмүүс өөрсдийн булхиатай үйлдлээ нуун дарагдуулахын тулд түүнтэй холбоотой мэдээллийг гадагш гаргахгүй байхыг хүсдэг. Жишээ нь: Саяхан нэг Яамны мэргэжилтнээс тэднийхээс тусгай зөвшөөрөл авсан байгууллагын нэрсийн жагсаалтыг Вэб хуудасдаа тавихыг хүсэхэд, түүний дарга нь зарим арын хаалгаар зөвшөөрөл авсан байгууллагаа бусдад мэдүүлэхгүйн тулд зөвшөөрөхгүй байгаа тухай өгүүлсэн

8. Вэв хуудас дээр ажиллах мэргэжилтний чадвар муу, удирдлагууд нь ажлыг нь ойлгодоггүй тул байгууллагын зүгээс дэмждэггүй тул бүтээгдэхүүн нь чанар муу гардаг

9. Тухайн байгууллага Вэб сайтдаа тавих мэдээллийн нэр, төрөл, агуулга, тэдгээрийг шинэчилж байх хугацааг зааж өгсөн тушаал шийдвэр байдаггүй, гүйцэтгээгүйн төлөө авах арга хэмжээ заагдаагүй тул үүнд санаа зовох удирдлага байдаггүй.

 

Иймд Засгийн газраас дараахь шийдвэрийг гаргах шаардлагатай гэж бид үзсэн юм. Үүнд:

1.      Вэб хуудастай байх шаардлагтай төрийн байгууллагын жагсаалтыг гаргах

2.      Байгууллага бүрийн вэб хуудаст тавих мэдээллийн агуулга, бүтцийг жагсаалтаар батлан, тэдгээр мэдээллүүдийг ямар хугацаанд шинэчилж байхыг зааж өгөх

3.      Салбар дундын ямар харилцааг интернетээр, электрон шуудангаар гүйцэтгэж байхыг захирамжлаад эрх зүйн зохицуулалтыг бий болгох

4.      Вэб хуудасны чанар болон түүнийг ажиллуулж байгаа байдалд хяналт тавих субъектыг тодорхойлж, дээрх үүргийг биелүүлээгүй болон чанаргүй гүйцэтгэсний төлөө хүлээлгэх хариуцлагыг тодорхой болгох.

 

            Ер нь төрийн байгууллагын Вэб хуудасд дараахь мэдээлэл байгууллага харгалзахгүйгээр заавал байх шаардлагатай байдаг.

1. Тухайн салбарын үүссэн түүхээс эхлээд дэлгэрэнгүй танилцуулга

2. Салбарын үйл ажиллагаатай холбоотой семинар, ажлын уулзалт, хэлэлцүүлэг дээр тавьсан илтгэлүүд

3. Төсвийн болон зээл тусламжийн хөрөнгөөр гүйцэтгэсэн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын тайлан

3. Тухайн салбарт хэрэглэгддэг хууль, дүрэм, журам, заавар, аргачилал, норм, стандартыг бүрэн эхээр нь тавих

4. Монгол улсын статистик тоо баримт бусад холбогдох мэдээллийн өөрчлөлтийг цаг тухайд нь мэдээллийн эх үүсвэр болон хэдэн оны мэдээлэл болохыг зааж оруулах. Үүнийг байгууллага бүр дээр нэр зааж өгөх шаардлагатай.

Дээрх мэдээлэлүүд нь иргэд, аж ахуй нэгж байгууллагын төсөл боловсруулах, үйл ажиллагаа эрхлэхэд нь, эрдэм шинжилгээний ажилтан, оюутнуудын сургалт, судалгааны ажилд нь тухай салбарын талаарх мэдээллийн сан болж өгөх ач холбогдолтой юм.

5. Тухайн байгууллагаас олгодог тусгай зөвшөөрөл, гаргадаг дүгнэлт, шийдвэрт шаардагдах болон зөвшөөрөл авахад бүрдүүлэх материалын жагсаалт, бөглөх маягтын загвар, зөвшөөрөл авах процессын зааварчилга, бүрдүүлсэн материалын чанарт тавигдах шаардлагыг байгууллага бүрт олгогдох зөвшөөрөл дүгнэлт бүр дээр гаргаж өгнө. Мөн дээрх зөвшөөрлийг авсан байгууллагын жагсаалт, хугацаа нь дууссан болон зөвшөөрлийг нь цуцалсан байгуулагын нэрс байх.

Эдгээр нь төрийн байгууллагын хүнд суртлыг багасгах, энэ нь улмаар авилгыг бууруулахад чухал нөлөөтэйгээс гадна иргэдийн хяналтыг төрийн ажилд ашиглах боломжийг бий болгон өгдөг.

6. Салбарын болон байгууллагын ойрын ба дунд, урт хугацааны ажлын төлөвлөгөөнүүд

7. Төлөвлөгөө, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийн болон төсвийн зарцуулалтын тайлангууд

8. Тухайн салбартай иргэд аж ахуйн нэгжээс харилцах, санал хүсэлтээ өгөх булан ажиллуулах

Энэ нь төрийн албаны үйл ажиллагаа өнөөгийн нөхцөлд нийцэж байгаа болон иргэдийн татварын мөнгийг үр ашигтай зарцуулж байгаа талаар иргэд мэдэх боломжтой болж “Тунгалаг төр”-ийн эх үндэс нь бий болж байна гэсэн үг юм.

9. Төрийн байгууллага хоорондоо цаг алдалгүй дамжуулах ёстой мэдээллийг тусгай буланд байрлуулах, шаардлагатай тохиолдолд нууцын зэрэглэлд хамаарагдах зарим материалыг төрийн тухайн хэрэглэгч байгууллага нууц кодоор нээж хэрэглэдэг байж болохоор зохицуулах. Гэхдээ энэ нууц код хэрэглэх мэдээллийн жагсаалтыг Засгийн газраас баталж өгөх шаардлагтай.

Жишээ нь Хилийн цэргийн вэб сайтад хилээр орж, гарч байгаа гадаадын иргэдийн бүртгэл, импортоор орж байгаа химийн бодисын бүртгэлийг өдөрт нь Вэб сайтдаа оруулаад байхад Гадаадын харъяатын алба нь ямар хүмүүс визны хугацаагаа хэтрүүлж байгааг, БОЯ нь олгосон зөвшөөрлийнхөө дагуу химийн бодис оруулж байгаа байдлыг хянаж, Монголд байгаа химийн бодисын бүртгэлээ цаг тухайд нь баяжуулж явах боломжтой болох гэх мэтээр Монгол улсын статистик тоо баримтын ихэнх өөрчлөлтийг цаг тухайд нь мэдрээд явах боломж бий болох юм.

Мөн Засгийн газраас шуудангаар явуулдаг ямар бичиг захиаг электрон шуудангаар явуулж байхыг журамлах шаардлагатай юм. Энэ нь бичиг цаас бие биедээ дамжуулах ажлыг хөнгөвчилж, шуудангийн зардал, цаг хугацааны алдагдал, бичиг хэргийн зардлыг их хэмжээгээр хэмнэж чадна. Жишээ нь дүрэм, журам боловсруулах болон Засгийн газар, УИХ-д хэлэлцүүлэхээр оруулах асуудалд тухайн Яам нь бусад Яамд, холбогдох газраас санал авдаг. Үүнийг байгууллага хоорондийн майл-ээр гүйцэтгэх бүрэн боломжтой. Мөн хөдөө орон нутаг руу элдэв материал албан тоот явуулахад мөн мэйлээр явуулж болох бөгөөд дээр нь явуулсан газрын хаяг байснаар мөн тусгай тэмдэглэл хэрэглэснээр тухайн бичгийг түүний эх хувьтай адилтган үзэх боломжийг зохицуулж өгөх хэрэгтэй. Гэх мэтчилэн олон жишээг дурдаж болно.  

Үүнээс гадна Вэб хуудас бүхий төрийн байгууллага байрныхаа гадна буюу хаягынхаа доод талд Вэб сайтын болон Мэйл хаягаа заавал бичсэн байхыг үүрэг болгох, төрийн байгууллагын вэб, мэйл хаягийн лавлах гаргах асуудлыг шийдсэн байх шаардлагатай болно.

Вэб сайт ажиллуулахад мэргэжлийн баг ажиллах шаардлагатай байдаг тул төрийн байгууллагын Вэб сайтыг төвлөрсөн нэг албаар гүйцэтгүүлэх нэгдсэн зохион байгуулалт хийж ч болох талтай.

Энэ ажлын хүрээнд дараахь ажлыг гүйцэтгэнэ.

1.                          Засгийн газарт хүсэлт гарган Яам бүрээс төлөөлөл бүхий ажлын хэсэг байгуулах зарим санхүүжилт авах хүсэлт тавина.

2.                          Ажлын хэсгийн гишүүдээр өөрсдийх нь салбар бүрийн Вэб сайтад тавигдах шаардлагатай мэдээллийн жагсаалтыг гаргах үүргийг ажлын тусгай удирдамжаар өгч ажиллуулна

3.                          Холбогдох ном,судалгааны материал, гадаад орны вэб сайтны туршлагыг судалсны үндсэн дээр салбаруудын Вэб хуудаст тавигддаг мэдээллийг тодорхойлно.

4.                          Салбар бүрийн Вэб хуудаст тавигдах мэдээллийн жагсаалт, өөрчлөх динамикийн талаар боловсруулаад тухайн салбарын анхан шатны байгууллага, мэргэжилтнүүдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулна /салбар бүр дээр/

5.                          Гарсан саналуудыг нэгтгэн Засгийн газрын хуралдааны шийдвэрийн төслийг боловсруулна

6.                          Дээрх материалыг хэвлэлд тавьж олон нийтийн саналыг авна.

7.                          Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-н дарга. Улс төрийн намууд, холбогдох ТББ-ууд, Хууль зүйн яамнаас бичгээр санал авна.

8.                          Журмыг боловсруулсан тухай болон төрийн өндөрлөгүүдээс ирүүсэн саналын талаар хэвлэлийн бага хурал хийнэ

9.                          Гарсан саналуудыг нэгтгэн Засгийн газрын хуралдааны шийдвэрийн төслийг эцэслэн боловсруулна

10.                      Засгийн газарт хүргүүлж албажуулах хүсэлтийг тавина.

 

Энэ ажлыг гардан гүйцэтгэх хүсэлтэй хүн доорх хаягаар хандана уу.  Г.Батсайхан,Утас:99098268,  g_batsaikhan@yahoo.com  
 Ã.Áàòõóÿã, 99282812, chinggis_burt@yahoo.com                                

                                                           
                                                
2008-03-04.

 

04:40 - 2008-04-02 - Сэтгэгдэл бичих

broken heart

Зочин - 21:47 - 2009-05-17

Ємнєх хууд Дараагийн хуудас
Тухай:
Монгол улсад хариуцлагын тогтолцоог бий болгож, төрийн механизмыг эрүүлжүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулах, ард нийтийн санаа бодлыг тусгуулах үйлст хүчин зүтгэх.


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- АЛБАН ТУШААЛЫН ТӨЛӨӨХ СОЛИОРЛЫГ ХАРИУЦЛАГЫГ НЬ ӨНДӨРЖҮҮЛЭХ ЗАМААР АРИЛГАХ
- Үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх
- ЭНЭХҮҮ ДҮРМИЙГ БОЛОВСРУУЛАХ БОЛСНЫ УЧИР
- Төрийн албаны хариуцлагын тухай хуулийн төсөл боловсруулах үзэл баримтлал
- Засгийн газрын бүтцийг сайжруулах тухай.

Найзууд



:-)
 
xaax