ХАРИУЦЛАГЫН ТОГТОЛЦООНЫ ТӨЛӨӨ

АВИЛГАЛТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР

Авилгалтай тэмцэх газрын үндсэн үүрэг нь иргэдийг авилгалд идэгдэхээс урьдчилан сэргийлж, авилга бий болох хөгжих, хөрс суурийг нь үгүй болгоход орших бөгөөд авилгал авсан этгээдэд арга хэмжээ авах нь өнөөгийн бий болсон үр дагаварыг арилгах хоёр дахь асуудал юм.

Авилгалаас урьдчилан сэргийлэхийн тулд иргэдийн авилгалын талаарх боловсролыг дээшлүүлэх нь чухал болох талаар зарим хүмүүс ярьдаг. Энэ бол авилгалтай тэмцэх газрын тэргүүн зэргийн зорилт биш юм. Ер нь хүмүүсийг ухуулж сэнхрүүлээд авилга өгч, авахыг нь болиулчих гэдэг юу л бол. Манайд авилгалын талаарх иргэдийн мэдлэг боловсрол өндөр төвшинд байгаа учираас л авилгал цэцэглэн хөгжөөд байна гэж ойлгож бас болох юм.

Харин авилгалаас урьдчилан сэргийлэхийн тулд Монголд авилгал өгөх, авах нөхцөл шалтгаан нь юунд байгааг бүрэн тодорхойлоод, эдгээр нөхцлийг үгүй болгох арга хэмжээг авах явдал юм. Энэ арга хэмжээний хүрээнд дээрх нөхцөл шалтгааныг гаргуулахгүй байх, гарсан нөхцөлд хариуцлагын арга хэмжээ авах талаар хуулийн заалтуудыг холбогдох хуулиудад оруулж өгөх, төрийн албаны ажил, үйлчилгээг хүнд сурталгүй, төрийн албанд ажиллаж байгаа хувь хүний сонирхол, характераас үл хамаарах байдлаар зохион байгуулах, төр, засгийн нийт үйл ажиллагаа нээлттэй, ил тод, тунгалаг хэлбэрээр явагдах нөхцлийг бий болгох шаардлагтай.

Үүний тулд эхний ээлжинд бид авилга өгөх, авах нөхцөл шалтгаанийг бүрэн гаргах шаардлагатай байна. Манайд авилга өгөх, авах нөхцлийг бүрдүүлдэг олон хүчин зүйлс байдаг Үүнд:

1.      Иргэдийг авилга өгөхөөс аргагүй байдалд хүргэдэг дараахь нөхцлүүд байна.

- Төрийн албан тушаалтан нь иргэдээс ирүүлсэн аливаа хүсэлт, өргөдлийг шийдэж өгөхгүй уддаг байдал

-          Төрийн албан хаагчид иргэдийг өөрөөсөө түлхэн, шаардлагагүй олон газраар явуулж чирэгдүүлдэг

-           Төрийн албан хаагчид иргэдээр элдэв илүү бичиг баримт бүрдүүлүүлдэг, заримдаа тухайн үед биелэгдэх боломжгүй шаардлага тавьдаг.

-          Манайд гадны стандартыг хуулбарлан хэрэглэх нь их байдаг бөгөөд тэнд өнөөдөр Монголд биелэх боломжгүй заалт багагүй байдаг. Гэтэл улсын байцаагч нар тэдгээр заалтыг өөрчлөхгүй байлгаж түүнийгээ шаардлагатай үедээ иргэдийг дарамтлахад хэрэглэдэг. Стандартыг хэрэгжүүлж чадахгүй буюу уг стандарт хэрэгжихгүй байвал түүнийг өөрчлөх шаардлагатай юм.

-          Хуулиар олгохоор заасан тусгай зөвшөөрлийг олгох ажлыг үе үе тодорхой бус шалтгаанаар зогсоодог, үндэслэл нь тодорхойгүйгээр олгохгүй түдгэлзүүлдэг.

-          Аливаа бараа үйлчилгээний зохиомол хомсдол бий болгох эсвэл бий болсон хомсдолийг арилгахгүйгээр түүнийг авилгалд ашиглах

-          Хуулийн байгууллага хүнийг айлган сүрдүүлэх, дарамтлах

2.      Шударга бусаар хүсэл, сонирхлоо хэрэгжүүлэхийн тулд төрийн албан хаагчид болон шийдвэр гаргагч эрх бүхий хүмүүсийг мөнгөөр “зодон” шаарддаг байдал

-          Албан тушаал дэвших болон ажилд орохын тулд хахууль өгөх

-          Очер дугааргүй болон дараалал зөрчин үйлчлүүлэхийн тулд

-          Төсвийн мөнгөөр гүйцэтгэх ажил, үйлчилгээг өндөр үнээр гүйцэтгэхийн тулд

-          Хяналт шалгалтын үед илэрсэн зөрчлөө нуун дарагдуулахын тулд

-          Хяналт шалгалтаар ноогдсон торгууль, шийтгэвэр, шүүн таслах ажиллагааны дүнг доод хязгаараар нь гүйцэтгүүлэх гэж

-          Уралдаант шалгалтад илүү дүн оноо авах

3.      Төрийн албан хаагчийн буруу үйлдэл, алдаа нь санаатайгаар үйлдэхээс өөр нөхцлөөр үйлдэгдэхгүй байхаар ажлыг зохион байгуулахгүй байх. Өөрөөр хэлбэл дээрх алдаа гаргасан төрийн албан хаагчийг зөвхөн авилга авсанаас болсон гэж үзэх хэмжээнд үйл ажиллагааг зохион байгуулах

-          Гаалийн ажилтан хилээр оруулж ирж байгаа барааг мэдэх боломжоор хангагдах буюу хориотой барааг оруулах, зөвшөөрөгдсөн бараанд татвар ноогдуулах ажил нь гаалийн ажилтан хэн байхаас үл хамааран хатуу нормчлогдсон, техник хэрэгслээр хангагдсан байх

-          Захиргааны арга хэмжээ авах эрх бүхий албан тушаалтны ноогдуулах торгууль шийтгэвэрийн хэмжээ нь тухайн ситуацад тохирсон тодорхой нэг тоо байх

-          Мэргэжлийн хяналтын газар болон энэ чиглэлийн байгууллагууд хяналт тавьж буй обьектоо бүрэн хараандаа байлгаж байхаар ажлыг зохион байгуулах

-          Торгууль шийтгэвэрийн арга хэмжээ авахуулсан субъект, шалгалтанд унасан оюутан нь уг байцаагч болон багшаас гуйх боломжгүйгээр мэдээг тэр дор нь дээш өгөөд цаашдын асуудлыг нь өөр хүн шийдэж байхаар зохион байгуулалт хийх

-          Зөвшөөрөл өгөх, шийдвэр гаргах аливаа албан тушаалтанд дээрээс захиргаадаж зөвшөөрлийг олгуулах, шийдвэрийг гаргуулах асуудлыг хаах. Үүний тулд дээрх үйл ажиллагаа, очер дараалал нь ил тод, тавигдах шаардлага нь тодорхой, шударга, нийтэд эрх тэгш үйлчлэх зарчимтай байлгах гэх мэтээр эдгээр учир шалтгааныг олон түмний санал дээр үндэслэн бүрэн гаргах шаардлагтай.

-          Шууд иргэдэд үйлчилдэг төрийн үйлчилгээг үзүүлэх ажлыг тухайн албан тушаалтнаас шууд хамаарах байдлаар зохицуулсан байдаг. Өөрөөр хэлбэл уг албан тушаалтантай аятайхан харьцаж байж л хүсэлт шийдэгдэхээр зохицуулсан байх. Жишээ нь хороонд халамжийн зүйл хуваарилах ажил нь тооцоогүй, судалгаагүй, хяналтгүй байх, цагдаагийн, шүүгчийн, прокурорын, эмчийн, багшийн үйл ажиллагаа г.м

 

4.      Өөрийн хийсэн үйлдлийн гэм бурууд ноогдох шийтгэлийг арилгуулах, багасгах зорилгоор хуулийн болон эрх бүхий байгууллагад хахууль өгөх

-          Шүүгчид хөнгөн шийдвэр гаргуулах

-          Прокурорт хэргийг хэрэгсэхгүй болгуулах

-          Цагдаад хэрэг бүртгэлийг будлиантуулуулах

-          Татвараас зугатах, багасгуулахаар татварын байцаагчид авилга өгөх

-           Шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлаа нуун дарах зорилгоор улсын байцаагчид авилга өгөх

 

Ийм байдлаар бид авилга өгч авах учир, шалтгаан, нөлөөлөх хүчин зүйлсийг өргөн хэлэлцүүлэг санал асуудлгын дүнд бүрэн тодруулах шаардлагатай ба энэ ажлын хүрээнд дараахь ажлыг гүйцэтгэнэ. Үүнд:

1. Авилгын үндэс суурь болох авилга өгөх, авах нөхцөл, шалтгааныг жагсаан гаргаж агуулга хэлбэрээр нь бүлэглэн цэгцлэнэ. Энэ нөхцөл шалтгаан бүрэн гарсан талаар маш өргөн хүрээнд санал асуулга явуулна. Санал асуулгыг хэвлэлээр нийт ард түмний дунд нээлттэй явуулахаас гадна орон нутгийн засаг захиргааны анхан шатны нэгж, төрийн бус байгууллагууд, улс төрчид, хуульчид, залуучууд, ахмад, эмэгтүүчүүдийн төлөөллүүдийн дунд бас явуулна.

2.  Дээрх жагсаалтын ард уг шалтгаан нөхцлийг арилгахын тулд ямар арга хэмжээ авах, хуульд ямар өөрчлөлт оруулах тухай бичнэ

3. Авилгын нөхцөл шалтгааны арилгахын тулд авах арга хэмжээ, хуульд оруулах өөрчлөлтүүд нь одоогийн хэрэгжиж байгаа хуулиудад хэрхэн тусгагдсан байдаг, бусад хуулийн заалтуудтай зөрчилдөх эсэх талаар нийт хуульд дүн шинжилгээ хийнэ

4. Авилга үүсэх, хөгжих нөхцлийг арилгахын тулд Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар болон холбогдох бусад төрийн байгууллагаас ямар арга хэмжээ авах, хуульд ямар нэмэлт өөрчлөлт оруулах талаар зөвлөмж боловсруулж, түүнийг Ерөнхийлөгч, УИХ-н дарга, гишүүд, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, Авлигатай тэмцэх газар, тэргүүний хуульчид, энэ чиглэлийн төрийн бус байгууллага, улс төрийн намуудад бичгээр танилцуулж саналыг нь авна.

5. Зөвлөмжийг эцэслэн боловсруулаад Авлигатай тэмцэх газар болон бусад холбогдох байгууллагад хүргүүлн
Г.Батсайхан,Утас:99098268,  Э-шуудан: batsaikhan@yahoo.com, 
Ã.Áàòõóÿã, 99282812, 
chinggis_burt@yahoo.com 

                                   

                                                 2008-02-04.

04:36 - 2008-04-02 - Сэтгэгдэл бичих

ОСНААУГазрын салбар ОНӨААТҮГазраас авах татаас дарга нарын мэргэжлийн бус дураараа дургиж дур мэдэн мөнгө нэхэж авах нь дэндэж байна Даатгал нэрээр айл өрхөөс их хэмжээний мөнгө цуглуулаж ашиг авах зэрэг нь дэндэж байна.

Тэргэл (зочин) - 11:42 - 2013-08-01

алга ташилт гуниглах тормолзох миа

Зочин - 20:03 - 2010-04-26

broken heart

Зочин - 21:06 - 2009-05-28

Ємнєх хууд Дараагийн хуудас
Тухай:
Монгол улсад хариуцлагын тогтолцоог бий болгож, төрийн механизмыг эрүүлжүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулах, ард нийтийн санаа бодлыг тусгуулах үйлст хүчин зүтгэх.


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- АЛБАН ТУШААЛЫН ТӨЛӨӨХ СОЛИОРЛЫГ ХАРИУЦЛАГЫГ НЬ ӨНДӨРЖҮҮЛЭХ ЗАМААР АРИЛГАХ
- Үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх
- ЭНЭХҮҮ ДҮРМИЙГ БОЛОВСРУУЛАХ БОЛСНЫ УЧИР
- Төрийн албаны хариуцлагын тухай хуулийн төсөл боловсруулах үзэл баримтлал
- Засгийн газрын бүтцийг сайжруулах тухай.

Найзууд



:-)
 
xaax