ХАРИУЦЛАГЫН ТОГТОЛЦООНЫ ТӨЛӨӨ

ТАНИЛЦУУЛГА

Хариуцлагын тогтолцооны төлөө ТББ

 

Хөдөлгөөн байгуулах болсон үндэслэл.

 

Өнөөдөр Монгол улсын хөгжил, иргэдийн амьдрал тааруу байгаа нь хэн бүхэнд тодорхой байгаа. Энэ нь юунаас болоод байгаа талаар бидний хэсэг нөхөд судалж үзлээ. Энд бид асуудлын учир шалтгааныг хөөн тодорхойлдог аргаар ажилласасн юм.

Аливаа проблемд түүнийг үүсгэсэн хэд хэдэн шалтгаан байдаг, тэр шалтгаануудад бас тэдгээрийг үүсгэсэн шалтгаанууд байдаг. Гэх мэтчилэн шалтгаан бүрийн үүсгэсэн шалтгаанийг тодорхойлон хөөгөөд үзэхээр уг асуудал үүсэх болсон эх үндэс нь тодорхойлогддог. Жишээ нь: ядуурлын нэг шалтгаан нь ажилгүйдэл байх, ажилгүйдлын нэг шалтгаан нь үндэсний үйлдвэрлэл хөгжөөгүй байх, үндэсний үйлдвэрлэл хөгжөөгүйн нэг шалтгаан нь Засгын газрын үйл ажиллагаа муу байна, үүний нэг шалтгаан нь УИХ муу үндсэн чиглэл баталсан байх, мөн түүний нэг шалтгаан нь төрийн механизм буруу ажиллаж байна гэдэг ч юмуу,

Гэх мэтчилэн улс оронд учирч байгаа бүх доголдол дутагдлын учир шалтгаануудыг хөөгөөд үзэхэд төгөсгөлрүүгээ бүгд төрийн механизмыг эрүүлжүүлэх, сонгуулийг зөв явуулах, Засгийн газрын бүтцийг зөв болгох асуудал руу ороод эцэстээ Хууль муу гарч байна УИХ-н гишүүд муу ажиллаж байна, тэдгээрийг сонгох эрх зүйн үндэс болох сонгуулийн хууль муу байна, сонгуулийн хууль муу байгаагийн шалтгаан нь УИХ-н гишүүд муу байна гэсэн битүү циклд орж ирж байна. Иймд бид бүх проблемын үүсэх шалтгааны эх үүсвэр болсон асуудлаас эхэлж засаж залруулах, өөрөөр хэлбэл усны эхийг цэвэр болгохгүй бол голын дунд буюу адагт цэвэрлэгээ хийгээд байх нь үр дүнгүй юм гэж үзэн асуудалд хандах нь зөв гэж үзсэн.

Дээрх судалгаанаас үзэхэд Сонгуулийн хууль сайн байх ингэснээр УИХ-д мэдлэг чадвартай хүмүүс нь сонгогдоно. Их хурлын гишүүл сайн байснаар сайн хуулиуд гарна гэсэн үг.

Зарим хүмүүс “Өнөөдөр манайд хууль хангалттай байна. Гол нь хуулийг хэрэгжүүлэхгүй байна” гэж ярьдаг. Уг нь сайн хийгдсэн хуулийг хэрэгжүүлээд байх шаардлагагүй өөрөө амьдралд хэрэгжээд эхэлдэг. Үүний тулд хуулийн заалтууд нь тодорхой, гарч болох бүх зөрчлийг бүрэн хамруулж зохицуулсан, амьдралтай нийцсэн байх ба зарим нэг онцгой асуудалд, түүнийг зөрчвөл хүлээх хариуцлага нь тодорхой бөгөөд тохирсон байх шаардлагтай байдаг. Жишээлбэл өнгөрсөн онд УИХ-н дарга хууль зассан, Засгийн газар төсөв хэтрүүлсэн тул тэдгээрийг огцруулах талаар УИХ-н гишүүд хоёр, гурван сар маргалдсан. Учир нь тэдгээрийн огцрох үндэслэлийг холбогдох хуулиудад нь дутуу тусгасан өөрөөр хэлбэл холбогдох хуулиудад нь “УИХ-н дарга их хурлын дэгийг зөрчсөн, Засгийн газар төсвөө хэтрүүлсэн нөхцөлд огцорно” гээд заачихсан бол УИХ-н гишүүд маргалдан хэдэн сарыг барах шаардлагагүйгээр барахгүй Засгийн газар, УИХ-н дарга дээрх заалтаас болоод төсвөө ч хэтрүүлэхгүй, дэгээ ч зөрчихгүй ажиллах байсан. Эн нь хуульд түүнийг зөрчсөн нөхцөлд ногдуулах хариуцлагыг тусгаж өгөөгүйгээс болсон.

Хариуцлагын талаар “Захиргааны хариуцлагын тухай” хууль гэж бий. Энэ нь голдуу үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид рүү хандсан байдаг. Харин төрийн удирдах албан тушаалтнуудад хүлээлгэх хариуцлагын талаар хуульд маш хангалтгүй, цөөхөн хэдэн төгрөгөөр торгох байдлаар зааж өгсөн байдаг.

Жишээлэхэд УИХ-н гишүүн хуралдаа хоцорч ирэх буюу түүнийг тасалсан нөхцөлд арга хэмжээ авах тухай хуулийн заалт байдаггүй тул тэд хуралд чөлөөтэй хэлбэрээр оролцож, УИХ-н болон Байнгын хорооны дарга нарт ирц бүрдүүлэх гэж бөөн хүндрэл байдаг, УИХ-н гишүүд амласан амлалтаа биелүүлээгүй нөхцөлд тэдгээрийг буцаан татах талаар ямар нэг хариуцлагын арга хэмжээ байдаггүй тул тэд сонгуулийн хугацаанд юу ч хамаагүй амлаж чаддаг гэх мэт олон жишээ дурдаж болно.

Энэ нь зөвхөн дээд шатандаа ч байгаа юм биш бүх шатанд байна. Гэхдээ голдуу дарга нарт, эрх мэдэлтэй хүмүүст голлон хамаарагддаг.

Аймаг, сумдын Иргэдийн хурлын дарга хууль зөрчин гар аргаар алт олборлогчидод газар олгох юмуу мөнгөн усны тээрэм ашиглах зөвшөөрөл олгочихсон байхад тэдэнд ямар ч арга хэмжээ авдагүй. Учир нь тэр талаар хуулийн тодорхой заалт байдаггүй. Аль нэг байгууллагад санхүүгийн шалгалт ороход бараг шалгалт бүрээр мөнгө идсэн зөрчил гардаг ба түүнд нь төлүүлэх акт тавиад л орхино. Дарга ажлаа хуучнаараа хийсээр гарсан төлбөрийг дарахын тулд мөнгийг улам нарийн аргаар, хуучин баригдсан алдаагаа давтахгүйгээр идэх аргаа хайдаг. Уг нь тэр дарга хамгийн түрүүнд ажлаас халагдах ёстой баймаар гэтэл тийм хуулийн заалт байдаггүй.

Сонин хэвлэл дээр улсын өмчийг идсэн, уусан тухай бишгүй л их бичигдэж байна. Идсэн уусан хүнд нь төрөөс ямар ч арга хэмжээ авдаггүй, хэрэв тэр бичсэн зүйл нь худал бол хүнийг гүтгэсэн хүнд нь арга хэмжээ авах ёстой байх. Хадгаламж зээлийн хоршоод хууль зөрчөөд сурталчилгаа явуулаад хүмүүсийг мунхруулаад мөнгийг нь аваад байхад төрөөс чив чимээгүй л байсан. Өөрөөр хэлбэл Монголын нэг хэсэг иргэн нь нөгөө нэг хэсгийгээ залилан мөнгийг нь дээрэмдэж байхад төр боломжоор нь хангаад л дуугуй байж байсан. Яг эзэнгүй, төргүй улс шиг. Одоо төрийн зүгээс хариуцлага хүлээх хүн гарах эсэх бүү мэд. Шүүгч нар авилга аваад асуудлыг нэг талд нь шийдээд явна. Авилга авч байгааг нь хэн ч харж чадахгүй. Харин гарсан буруу шийдвэр нь ил тод байна. Гэтэл тэр энэ үйлдлийхээ төлөө ямар ч хариуцлага хүлээхгүй.

            Хүн хийсэн үйлдлийхээ хойноос ямар нэг хариуцлага хүлээх систем байхгүй бол хэн ч яаж ч дураараа аашилж болох ба 7 дугаар ангийн боловсролтой хүн ч сайд болно гээд зоригтой гүйж болохоор байна. Учир нь тэр ямар нэг салбарын дарга болоод юу ч хийхгүй зөвхөн дээрээс ирсэн бичгийг доош цохоод, доороос ирсэн тайланг дээш илтгээд байхад түүнд хэн нэг нь ямар нэг арга хэмжээ авахгүй, ажлаас нь ч бас халахгүй.

Алтжингийн худалдааны төв шатаж олон иргэдийг хохирооход улсын комисст хүлээлгэн өгөөгүй барилгыг ашиглуулаад байгаа хяналтын байгууллага хариуцлага хүлээсэн билүү, шинэ баригдсан орон сууцны чанар муу байна гэх түүнийг хүлээн авсан улсын комисс хариуцлага хүлээдэг билүү, олон арван сая төгрөгөөр сургууль цэцэрлэгийн засвар хийлээ гэх жил хүрэлгүйгээр дээврээс нь ус гоожоод, будаг шавар нь халцраад унахад хэн нэг хүн хариуцлага хүлээдэг билүү, жил бүрийн хавраас мод тарьж, зам засдаг боловч ирэх жил нь урьд хийсэн ажил нь ул мөргүй болж, бүгдийг дахин хийгээд үргүй зардал гаргаад байхад хэн ч хариуцлага хүлээдэггүйгээр барахгүй хийлгэсэн хүмүүс нь дахин тэр ажлаа үргэлжлүүлсээр, урьд нь чанаргүй хийсэн хүмүүсээрээ дахин хийлгээд явж байгааг юу гэж үзэх, одоогийн байдлаар онгоцны ослоор олон хүн амиа алдчихаад, хоёр ч онгоц сүйрч олон тэрбум төгрөгний хохирол бий болчихоод байхад хариуцлага хүлээх, төлбөрийг барагдуулах  хүн байх нь уу үгүй юу гэх мэт олон асуудлыг ярьж болох байна.

            Энэ бүхэн нь Монголд хариуцлагын тогтолцоог бий болгох шаардлагатайг харуулаад байгаа ба үүнийг хуулийн зохицуулалтаар бий болгодог бөгөөд хууль санаачлагч эрхмүүдийн үндсэн үүрэг нь юм. Гэтэл энэ тогтолцоо өнөөг хүртэл бий болоогүй байгаа ба хариуцлагын тогтолцоо бий болохгүй байгаа шалтгаан нь энэ талаар төрийн түшээд маань мэдэхгүй байгаадаа ч байгаа юм биш зөвхөн ийм тогтолцоо бий болгохыг тэд хүсдэггүй бөгөөд хоёр том нам аль нь ч төрийг барьж байх хугацаандаа энэ асуудлыг шийдээгүй ба цаашид төр барьж байгаа хүмүүс үүнийг шийдэх эсэх нь тодорхойгүй байна.  

Иймд бидний нэг том зорилго нь хариуцлагын тогтолцооны тухай хуулийг боловсруулахаар шийдсэн бөгөөд үүнийг нийт ард түмнийхээ санал дээр үндэслэн гүйцэтгэх нь зөв гэж үзэж байна.

 

Хоёрдугаарт бид төрийн механизм буруу ажиллаж байна, төрийн систем буруу бүтэцтэй байна гэж үзсэн. Төрийн гажигтай тогтолцооны эх үндэс нь сонгуулийн хуулиас эхлэлтэй юм.

Сонгуулийн тухай хууль дараахь зарчмуудыг агуулсан байх шаардлагтай байдаг. Үүнд:

1.      Сонгуульд нэр дэвшигч зардал гаргахгүйгээр өөрийгөө таниулах боломжийг хуулиар зохицуулж өгсөн байх

2.      Сонгуульд нэр дэвшигчидийн мэдлэг, чадвар, сэтгэлийг сонгогчидод бодитойгоор мэдрүүлэх, сайн мууг нь ялгаж таних механизмыг суулгасан байх.

3.       Сонгуулийн явцад аливаа булхиа гарахыг хаасан байх ба булхиа гаргасан хүнд зөвхөн түүний нэрийг л нэр дэвшигчдийн жагсаалтаас хасах арга хэмжээ авах механизмыг бүрдүүлсэн байх

4.      Сонгогчидын боловсролыг дээшлүүлэх, дамаангүй УИХ-н гишүүний эрх үүрэг юу болох, мөрийн хөтөлбөрийг ямар түвшинд хийдэг ба ямар шаардлагыг хангасан байх гэх мэтийг бүрэн ойлгуулах шаардлагатай байдаг.

 

Гэтэл манайд УИХ-д нэр дэвшиж эхлэхээс аваад санал хураалт хүртэл маш их мөнгө шаарддагддаг Сонгуульд нэр дэвшин өрсөлдөхийн тулд манайхан эхнэрээ худалдахаас наахнуур арга хэрэглэж, өр зээл тавин байж хэдэн төгрөг олдог, мөн дээр нь хандив цуглуулдаг ба тэр нь хандив өгөгчдийг том албан тушаалд тавих, эсвэл тэдэнд төрийн мөнгийг идэх боломж олгохоо амлаж байж бүтэх нь олонтоо. Эд бүгд өр. Хэрэв тэр нэр дэвшигч маань сонгогдвол эхний ээлжинд тавьсан өрөө төлөх асуудал нь сонгогдсон өдрөөс нь эхлээд зовоож өгнө.

              Уг нь их хурлын гишүүнд цалин хангамжаас өөр орлого байх ёсгүйгээс гадна аль нэг хүнийг албан тушаалд томилох эрх бас байдаггүй. Гэтэл өрөө яаж төлөх билээ. Тиймээс хууль бус ажилд хутгалдаж эхэлдэг. Тэр нь замраад юун улс эх орон, ард түмнийхээ төлөө ажиллах тангараг, мангараг хамаагүй болж өөрийгөө аврахын төлөө ажиллахаас өөр аргагүй болно. Өөрийгөө аврах ажил нь амжилттай болоод өр ширээ төлчихвөл “одоо эх орныхоо төлөө ажиллая” гэж эргэх цаг өнгөрчихсөн байдаг ба амжилтандаа амтшан улам шунаж эхэлдэг нийтлэг дүр зураг харагдаад байдаг.

            Хууль баталж байгаа хүмүүс нэгэнт их мөнгө зарж их хуралд гарсан тул их хурлын гишүүн байхын ашиг тус өндөр байх шаардлагатай болдог. Иймээс тэд их хурлын гишүүн нь Засгийн газрын гишүүн байж болох заалтыг бий болгоод түүгээр дамжуулж өрөөн төлөх боломжоо нэмэгдүүлж чадсан.

Гэтэл бас нэг зовлон гарч ирсэн. Тэр нь их хурлын гишүүн Сайд болох гэтэл мэргэжил нь тохирч өгдөггүй. Тэгэхээр нь Сайд гэдэг нь улс төрийн албан тушаал тул түүнийг мэргэжлийн бус хүн хийж болно гэсэн хуурай хууль гаргаад салбарыг хаа хамаагүй хүн удирдаж, төрөөр тоглоцгоож эхэлсэн. Уг нь коммунист дэглэмийн үед байгууллага бүрт МАХН-н хороо гэж улс төрийн албан тушаалтан байсан ба тэр нь мэргэжлийн бус хүн байж болдог байсан боловч тэд зөвхөн сахилга хариуцлага,  үзэл суртлаа л хариуцаж, мэргэжлийн салбарын үйл ажиллагаанд оролцдоггүй байсан. Гэтэл одоогийн мэргэжлийн биш улс төрийн албан тушаалтан нь салбарын бодлогыг толгой мэдэн шийддэг ба зарим нь мэргэжлийн зөвлөлгөө өгсөн хүмүүст “Үүнийг чи мэддэггүй юм би шийддэг юм” гэж аархасан тохиолдол ч байдаг юм байна.

Түүнээс гадна тухайн салбарыг мэргэжлийн биш, туршлагагүй хүн удирдахаараа алдах явдал бишгүй гардаг байна. Иймд тэд өөрсөддөө хариуцлага тооцох механизмыг нь хуулиас алга болгож чадсан. Ингээд ямар ч хүн Сайд болж төрөөр тоглох боломжтой болсон байна

Дээр өгүүлснээр бидний 2-дахь зорилго нь төрийн тогтолцооны гажигыг засах асуудал бөгөөд энэ ажил нь сонгуулийн хуулийг өөрчлөх, Засгийн газрын бүтцийг тодорхой судалгааны үндсэн дээр шинэчлэхээс эхлэх юм.

 

 

 

 

Хөдлгөөний зорилго

 

1. Зорилго: Монгол улсад хариуцлагын тогтолцоог бий болгож, төрийн механизмыг эрүүлжүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулах, ард нийтийн санаа бодлыг тусгуулах үйлст хүчин зүтгэх. Гэхдээ бид эдгээр асуудлыг шийдвэрлэхдээ хуульд өөрчлөлт оруулах замаар гүйцэтгэнэ

 

2. Зорилгоо хэрэгжүүлэхийн тулд хөдөлгөөн дараахь үйл ажиллагааг явуулна.

 

- Шинээр хариуцлагын тогтолцооны тухай хуулийн төсөл болон шаардлагатай бусад хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг салбарын эрдэмтэд, мэргэжилтнүүд, нийт ард түмний санал дээр үндэслэн  боловсруулж хууль санаачлах, батлах эрх бүхий байгууллага хувь  хүмүүст хүргүүлэх, өргөн барихыг уриалах, хүсэх, шаардах

 

- Төрийн механизмыг эрүүлжүүлэхийн тулд хийх өөрчлөлтүүд, засгийн газрын бүтцийг боловсронгуй болгох талаар судалгаа хийх, шинэ бүтцийн саналыг боловсруулах

 

-Төрийн болон удирдах албан тушаалтан, иргэний хариуцлагагүй үйлдлийг илчлэх, үүнийг олонд сурталчлах, холбогдох дээд шатны байгууллага, албан тушаалтанд хариуцлага тооцохыг шаардах, уг асуудлыг шийдвэрлэх арга замыг  зааж өгөх, зарим төрийн байгууллагад үйл ажиллагааных нь чиглэлээр өнөөдөр нийгмийн тусын тулд зайлшгүй гүйцэтгэх шаардлагатай байгаа ажил үүргийг нь хэрэгжүүлэхийг тэднээс уриалах, хүсэх, шаардах

 

3. Бидний баримтлах зарчим

 

1. Асуудлыг бүрэн төгс шийдвэрлэх зарчим. Үүгээр бид Монгол улсын хөгжилд саад болж байгаа аливаа буруу үйл ажиллагааг шүүмжлэх, гэхдээ зөвхөн шүүмжлээд зогсохгүй шүүмжилж байгаа дутагдал бүхний гарсан шалтгааныг тодорхойлж түүнийг засан залруулахын тулд юу хийх шаардлагтайг тогтоон, холбогдох эрх бүхий хүмүүст хүргүүлэхийг хэлж байна.

2. Муйхар шаардлага тавихгүй байх зарчим. Энд бид аливаа гажуудлыг засаж, залруулах арга замыг тодорхойлоод холбогдох хүмүүсээс болон тэр талаар шийдвэр гаргагчидаас саналыг нь эхэлж авсан байх, шаардлагатай зарим асуудлаар хэлэлцүүлэг хийлгэсний дараа уг арга хэмжээ авахыг шийдвэрлэх эрх бүхий хүмүүсээс хүсэж уриалах бөгөөд тэд хэрэгжих боломжгүй талаар ямар нэг шалтгаан тайлбарыг хийхгүй мөртлөө хэрэгжүүлэхгүй байгаа нөхцөлд шаардлагаа тавихыг хэлнэ.

3. Монгол улсын иргэн хэн боловч төрийн хэрэгт оролцох боломжийг хангах зарчим. Аливаа асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлохдоо хүссэн хүн болгоныг саналаа илэрхийлэх, тусгуулах боломжоор хангаж ажиллана. Мөн биднээс гарч байгаа санал нь зөвхөн бидний бодож байгаа зүйлс биш Монголын оюуны өндөр чадамжтай хүмүүсийн санал бодлыг нэгтгэсэн менежментийн үр дүн гэж ойлгох хэрэгтэй.

4. Асуудлыг учир шалтгааны дарааллаар нь шийдэх зарчим. Аливаа проблемд түүнийг үүсгэсэн хэд хэдэн шалтгаан байдаг, тэр шалтгаануудад бас түүнийг үүсгэсэн шалтгаанууд байдаг. Гэх мэтчилэн улс оронд учирч байгаа бүх доголдол дутагдлын учир шалтгаануудыг хөөгөөд үзэхэд бүгд эцэстэй төрийн механизмыг эрүүлжүүлэх, сонгуулийг зөв явуулах, Засгийн газрын бүтцийг зөв болгох гэх мэт асуудлуудад тулж ирдэг. И&

04:32 - 2008-04-02 - Сэтгэгдэл бичих

big grin rolling on the floor

Зочин (зочин) - 16:55 - 2008-12-08

happy happy

Зочин (зочин) - 17:40 - 2008-12-04

Ємнєх хууд Дараагийн хуудас
Тухай:
Монгол улсад хариуцлагын тогтолцоог бий болгож, төрийн механизмыг эрүүлжүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулах, ард нийтийн санаа бодлыг тусгуулах үйлст хүчин зүтгэх.


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- АЛБАН ТУШААЛЫН ТӨЛӨӨХ СОЛИОРЛЫГ ХАРИУЦЛАГЫГ НЬ ӨНДӨРЖҮҮЛЭХ ЗАМААР АРИЛГАХ
- Үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх
- ЭНЭХҮҮ ДҮРМИЙГ БОЛОВСРУУЛАХ БОЛСНЫ УЧИР
- Төрийн албаны хариуцлагын тухай хуулийн төсөл боловсруулах үзэл баримтлал
- Засгийн газрын бүтцийг сайжруулах тухай.

Найзууд



:-)
 
xaax