ХАРИУЦЛАГЫН ТОГТОЛЦООНЫ ТӨЛӨӨ

АЛБАН ТУШААЛЫН ТӨЛӨӨХ СОЛИОРЛЫГ ХАРИУЦЛАГЫГ НЬ ӨНДӨРЖҮҮЛЭХ ЗАМААР АРИЛГАХ

Хаана хариуцлага байхгүй эрх мэдэл, өмч хөрөнгө байна тийшээгээ яахаас ч буцахгүй довтолох нь хүмүүний араншин юм даа.  Ер нь улс төрчид, эрх мэдэл дээр гарсан хэн ч бай хийж байгаа зүйлээ эх орон, ард түмнийхээ төлөө хийж байна гэж ойлгуулж чаддаг жүжигчний чадвартай байх нь л их чухал юм шиг байна.

11:29 - 2008-10-29

Үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх

                         

Үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлнэ гэдэг нь товчхондоо Монголд үйлдвэрийг олноор барьж байгуулна гэсэн үг. Гэхдээ энэ нь үйлдвэр л байвал бариад байна гэсэн үг бас биш юм. Зах зээлийн хуулиар нийгэмд бий болсон хэрэгцээг хангахын тулд үйлдвэрүүд бий болж эхэлдэг. Гэхдээ үүнийг төрийн зохицуулалтын тусламжаар хөгжлийг нь түргэсгэдэг.

Үйлдвэрлэл хэд хэдэн үе шатаар хөгждөг ба өнөөдөр бидэнд үйлдвэрлэлийн хөгжлийн анхны шат болох иргэдээ тансаг биш хэрэглээний хүнс, хувцасаар бүрэн хангах хэмжээний үйлдвэрүүдийг бий болгох, гэхдээ үүнийг түүхий эдийг нь түшиглэж хөдөө о...

15:25 - 2008-08-25

ЭНЭХҮҮ ДҮРМИЙГ БОЛОВСРУУЛАХ БОЛСНЫ УЧИР

              Өнөөдөр Монгол улсын хөгжил, иргэдийн амьдрал тааруу байгаа нь хэн бүхэнд тодорхой байгаа. Энэ нь юунаас болоод байгаа талаар бидний хэсэг нөхөд судалж үзлээ.

Аливаа проблемд түүнийг үүсгэсэн хэд хэдэн шалтгаан байдаг, тэр шалтгаануудад бас тэдгээрийг үүсгэсэн шалтгаанууд байдаг. Гэх мэтчилэн шалтгаан бүрийн үүсгэсэн шалтгаанийг тодорхойлон хөөгөөд үзэхээр уг асуудал үүсэх болсон эх үндэс нь тодорхойлогддог. Жишээ нь: ядуурлын нэг шалтгаан нь ажилгүйдэл байх, ажилгүйдлын нэг шалтгаан нь үндэсний үйлдвэрлэл хөгжөөгүй байх, үндэсний үйлдвэрлэл хөгжөөгүйн нэг шалтгаан нь Засгын га...

15:13 - 2008-08-25

Төрийн албаны хариуцлагын тухай хуулийн төсөл боловсруулах үзэл баримтлал

1.    Үндэслэл.

 

            Ардчилсан нийгэм нь хүнийг эрх чөлөөтэй амьдрах нөхцлийг бий болгож өгдөг. Гэхдээ хүн эрх чөлөөтэй амьдарна гэдэг нь хаана ч, хэзээ ч, юу хүссэнээ хийж болно гэсэн үг биш юм. Хүний эрх чөлөө нь бусдын ажиллаж, амьдрах эрхээр хязгаарлагддаг. Иймд нийгэмд хүмүүс яаж эрх чөлөөтэй амьдрахыг õóóëèàð зохицуулж өгдөг байна.

“Хуульд хориглоогүй бол зөвшөөрсөн гэсэн үг” гэж байдаг. Энэ нь хүний хийж болох болон болохгүй үйлдлүүдийг хуульд заавал зааж өгдөг ба хуульд тусгагдаагүй аливаа үйлдлийг иргэн үйлдэж болно гэñýí ëîãèê þì. Эдгээр заалтыг хуульд хир зэрэг ойлгомжтой, бү...

07:14 - 2008-04-02

Засгийн газрын бүтцийг сайжруулах тухай.

   1.      Засгийн газрын бүтцийг сайжруулах үндэслэл, ач холбогдол

 

Аливаа улсын төр, засаг нь ард түмнийгээ амгалан, хангалуун, сайн сайхан амьдруулах  зорилгоор ажилладаг. Гэхдээ тэд үүнийхээ төлөө иргэдээс татвар авч түүгээрээ санхүүждэг байна. Иймд нэгэнт мөнгийг нь авсан бол нийлүүлэх бүтээгдэхүүн нь тодорхой байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл төр, засгаас иргэдийн төлөө юу хийх, ямар үйлчилгээ үзүүлэх нь тодорхой байх ба энэ нь зөвхөн иргэдийн өнөөгийн болон ирээдүйн тусын тулд чиглэгдсэн байна.

Төрийн бүтэц, үйл ажиллагааны систем алдагдаад ирэхээр төрөөс иргэдэд үйлчлэх үйлчилгээ нь...

06:09 - 2008-04-02

Хэзээ ч хийхгүй байснаас оройтсон ч гэсэн хийсэн нь дээр

            Монголчууд цаг баримталдаггүй гэдгийг бид ч мэддэг, гадныхан ч хэлдэг. Үүнийг Монгол хүний гени, физологи, ёс заншилтай холбож ярих тохиолдол байдаг. Угаасаа Монголчууд нараар цагаа баримжаалж, нүүдэлчин маягаар амьдарч байсан учираас ийм болчихсон ч гэх хүн байдаг.

            Гэтэл энэ нь тийм биш юм байна. Бүх л улс орон цаг барьдаггүй байж байгаад хөгжлийхөө явцад цаг баримталдаг болж хувирсан байна. Аливаа улс хөгжихийн хирээр цаг баримтлалт нь сайжирдаг боловч төрөөс нь тодорхой арга хэмжээ авч, цаг баримтлахыг албадан сайжруулаад өгвөл тэр хэмжээгээрээ улсын хөгжил нь дагаа...

04:55 - 2008-04-02

ӨНӨӨДӨР БИД СОНГУУЛИЙН ПРОПОРЦИОНАЛЬ, МОЖАРОТАРИ СИСТЕМИЙН ТУХАЙ ЯРИХ БОЛООГҮЙ БАЙНА

  Манайд сонгуулийн можаротари эсвэл порпорциональ системын алийг хэрэглэх нь илүү байх талаар улс төрчид их маргалдаж байгаа. Уг нь манай сонгуулийн үр дүн байнга хэрүүл дагуулдаг нь сонгуулийн системдээ гол нь байгаа юм биш, харин түүнийг яаж хэрэгжүүлж байгаа арга механизмдаа байгааг төрийн түшээд муу ойлгоод байх шиг байна. Хэрэв 2008 оны сонгуульд өнгөрсөн сонгуулийн адил луувир, булхиагаа хэрэглэх юм бол ямар ч системээр сонгууль явуулаад нэмэр болохгүй нөгөө л “алтан шаахай өмсгөсөн ч алцгар майга нь арилахгүй” гэдэгтэй л адил юм болно.

Манайд сонгуульд нэр дэвшиж байгаа хүн сурталчилг...

04:52 - 2008-04-02

БАЙГУУЛЛАГЫН ӨНГӨ ВЕБ ХУУДАСНААС

            Манайд ардчилал ялснаас хойш Монгол улсад “Тунгалаг төр”-ийг бий болгох, иргэд, байгууллагыг “Мэдээллийн эрх чөлөө”-тэй байлгах талаар улс төрчид дээр доргүй ярьцгааж байгаа. Мөн өнөөгийн төрийн удирдлагын төвшинг илэрхийлэх нэг хүчин зүйл нь “Электрон засаглал” гэдгийг бид бүгд ойлгодог. Энэ нь төрийн удирдлагад интернетийн боломжийг түлхүү ашиглахыг хэлэх бөгөөд төрийн байгууллагын Вэб сайт дахь мэдээллийн агуулга, түүний ашиглагдах боломж, чанараас ихээхэн хамаардаг.

            Монголчууд “Айлын өнгө үүднээсээ харагддаг” гэж ярьдаг. Харин өнөө цагт “Байгууллагын өнгө Вэб хуудасн...

04:40 - 2008-04-02

АВИЛГАЛТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР

Авилгалтай тэмцэх газрын үндсэн үүрэг нь иргэдийг авилгалд идэгдэхээс урьдчилан сэргийлж, авилга бий болох хөгжих, хөрс суурийг нь үгүй болгоход орших бөгөөд авилгал авсан этгээдэд арга хэмжээ авах нь өнөөгийн бий болсон үр дагаварыг арилгах хоёр дахь асуудал юм.

Авилгалаас урьдчилан сэргийлэхийн тулд иргэдийн авилгалын талаарх боловсролыг дээшлүүлэх нь чухал болох талаар зарим хүмүүс ярьдаг. Энэ бол авилгалтай тэмцэх газрын тэргүүн зэргийн зорилт биш юм. Ер нь хүмүүсийг ухуулж сэнхрүүлээд авилга өгч, авахыг нь болиулчих гэдэг юу л бол. Манайд авилгалын талаарх иргэдийн мэдлэг боловсрол өндөр ...

04:36 - 2008-04-02

ТАНИЛЦУУЛГА

Хариуцлагын тогтолцооны төлөө ТББ

 

Хөдөлгөөн байгуулах болсон үндэслэл.

 

Өнөөдөр Монгол улсын хөгжил, иргэдийн амьдрал тааруу байгаа нь хэн бүхэнд тодорхой байгаа. Энэ нь юунаас болоод байгаа талаар бидний хэсэг нөхөд судалж үзлээ. Энд бид асуудлын учир шалтгааныг хөөн тодорхойлдог аргаар ажилласасн юм.

Аливаа проблемд түүнийг үүсгэсэн хэд хэдэн шалтгаан байдаг, тэр шалтгаануудад бас тэдгээрийг үүсгэсэн шалтгаанууд байдаг. Гэх мэтчилэн шалтгаан бүрийн үүсгэсэн шалтгаанийг тодорхойлон хөөгөөд үзэхээр уг асуудал үүсэх болсон эх үндэс нь тодорхойлогддог. Жишээ нь: ядуурлын нэг шалтгаан нь ажилгүйдэ...

04:32 - 2008-04-02

Тухай:
Монгол улсад хариуцлагын тогтолцоог бий болгож, төрийн механизмыг эрүүлжүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулах, ард нийтийн санаа бодлыг тусгуулах үйлст хүчин зүтгэх.


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- АЛБАН ТУШААЛЫН ТӨЛӨӨХ СОЛИОРЛЫГ ХАРИУЦЛАГЫГ НЬ ӨНДӨРЖҮҮЛЭХ ЗАМААР АРИЛГАХ
- Үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх
- ЭНЭХҮҮ ДҮРМИЙГ БОЛОВСРУУЛАХ БОЛСНЫ УЧИР
- Төрийн албаны хариуцлагын тухай хуулийн төсөл боловсруулах үзэл баримтлал
- Засгийн газрын бүтцийг сайжруулах тухай.

Найзууд